Өмнөд Солонгост нохойн мах хэрэглэхийг хоригложээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсад нохойны махны хэрэглээг бүрэн хязгаарлах санал дэвшүүлжээ.
Нохой, муурыг хэрцгийгээр нядлахыг хориглосон хууль аль хэдийнэ гарсан ч хүнсний зориулалтаар ашиглахыг бүрэн хориглоогүй байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хүмүүс нохойн мах идэхээс татгалзаж, нохойн махны гурван ч том гурван зах хаалгаа барьжээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын иргэдийн 59 хувь нь нохойн махыг хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.