Ш.Ариунаа: Монголын Засгийн газар хаалттай болоход ганцхан алхам үлдлээ

Ш.Ариунаа: Монголын Засгийн газар хаалттай болоход ганцхан алхам үлдлээ

“Нээлттэй засгийн түншлэл” санаачилгийн хэрэгжилтийн талаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа.

 

-Олон улсын цамимд “Монгол Улсын засаглал хаалттай болоход тун ойрхон байна” гэсэн мэдээлэл гарчээ. Энэ нь нээлттэй засгийн түншлэл санаачилгыг манай улс хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой юу?

 -Нээлттэй засгийн түншлэл гэдэг бол тухайн улс орон олон нийт иргэдэд нээлттэй, тэдний оролцоотойгоор засаглана гэсэн үндсэн санаа юм. Энэ үндсэн санаагаа төлөвлөгөөндөө тусгасан эсэхийг нарийн үйл явцаар хянадаг.Тухайн улс иргэддээ нээлттэй байж чадаж байгаа эсэхийн гол хэмжүүр нь нээлттэй засгийн түншлэл санаачилга байдаг.  Өмнөх жилүүдийн тайлангаа түншлэлээс гажсан байдлаар явуулсан гэсэн дүгнэлтийг “Open government partnership” гэсэн цахимд Монгол Улсад илгээсэн захидалдаа нийтэлсэн байна. Энэ нь дэлхийд Монголын Засгийн газар нээлттэй биш гэдгийг зарлаж байгаа үйлдэл юм. Ингэснээр Монгол Улсын засаглал хаалттай болох улаан шугам дээр ирлээ. “Open government partnership” байгууллагаас Монгол улсыг тэгш онуудад тайлангаа гаргахыг санал болгосон. Гэвч манай улс олон алдаа гаргасан учир тайлангийн хугацаа өөрчлөгдсөн. Шинэ он гарахаас  өмнө алдаануудаа засаад оролцоог хангасан, түншлэлийн зарчмуудыг баримталсан ажлуудаа хийвэл нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орон хэвээр үлдээе гэсэн болзол тавьсан. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний хороо гэж байдаг. Тэр хороонд Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ, Нээлттэй нийгэм форум, Засгийн газраас төлөөлөл байдаг. Гэвч энэ хороонууд 2018 оноос хойш хуралдаагүй.  Мөн энэ түншлэлийг хэрэгжүүлэх эзэн нь алга. ЗГХЭГ хэрэгжүүлнэ гэсэн боловч яг ямар хүн энэ ажлыг хариуцах нь тодорхойгүй. Засгийн газар нээлттэй засгийн түншлэлийн зарчмуудаа ойлгоогүй буюу энэ түншлэл Монголд хэрэгжих механизм нь бүрдсэнгүй гэж харж байна.

 

-Энэ түншлэл Монголд хэрэгжих механизм нь бүрдээгүй гэж та ярилаа. Үүнд саад болж байгаа зүйл нь юу вэ?

-Бүх зүйлийг цахимжуулснаар төрийн мэдээлэл нээлттэй боллоо гэж ярьдаг. Энэ нь нэг талаараа сайн боловч малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл ухаалаг утасгүй хүн яаж цахимаар төрийн үйлчилгээг авах эсэх нь тодорхойгүй. 21 аймгийн 330 гаруй сумын бүх иргэнд төрийн цахим үйлчилгээ бүрэн хүрч чаддаггүй. Тодруулбал, нээлттэй засгийн түншлэлийг бэхжүүлэхэд улс төрийн манлайлал дутаж байна.

Засгийн газар болон төрийн байгууллагуудын засаглалын уялдааг хангасан бүтэцтэй цагт энэ түншлэл хэрэгжинэ. Тухайлбал, улс төрийн намын тухай хууль, Боловсролын тухай хуулийг парламент дээр хэлэлцэхэд иргэдийн ил тод, нээлттэй байдлыг яаж хангах вэ гэдэг нь чухал.

 

-Засгийн газрыг нээлттэй болгоход хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?

-Нээлттэй засгийн түншлэлийг хэрэгжүүлэхийн тулд улирал болгон үндэсний хороогоо хуралдуулахыг олон улсаас зөвлөдөг. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газрын төлөөлөл улирал болгон хуралдана. Ингэхдээ жишээлбэл, Хөдөлмөрийн тухай хууль батлагдлаа гэхэд энэ нь ажлын байрны дарамтгүй орчинг үүсгэхийг ажил олгогчид үүрэг болгосон уу. Хүн бүр энэ эрхээ эдэлж, гомдлоо барагдуулж чадаж байгаа эсэхийг хэлэлцэнэ. Олон улсад ийм механизмийг санал болгодог. Манай улсад Үндэсний зөвлөл гэж МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-г хардаг. Гэтэл энэ байгууллагууд иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж чадахгүй. Тиймээс бүтцийг задалж, өөрчлөх саналыг иргэний нийгмийн байгууллагууд тавилаа.

 

-Нээлттэй засгийн түншлэлд элссэнээс хойшх долоон жилийн хугацаанд манай Засгийн газар нээлттэй байж чадсан уу?

-Энэ хугацаанд засаглал улам хаалттай боллоо гэсэн дүнг тавихаар байна. Сүүлийн хоёр жил манай улс энэ түншлэлийг хангаж чадаагүй учраас хаалттай засаглалтай гэж олон улсад зарлахад ганцхан алхам үлдлээ. Засгийн газар үүнд манлайлж ажиллаж чадахгүй байгаа учир ийм нөхцөлд хүрлээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд шинэ ажлын хэсэг байгуулсан нь том алхам юм.

 

-Тус түншлэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Засгийн газраас нээлттэй байдлаа сайжруулахын тулд юу хийнэ гэдгээ амлав?

-Нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд ойрын хоёр жилийн төлөвлөгөөг гаргахаар холбогдогч талууд өчигдөр уулзлаа. Нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд ажиллаж байсан иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн консерциум ажиллаж байна. Үүнээс өмнө есдүгээр сарын 9-нд болсон уулзалтаар  бидний зүгээс хөтөлбөр, зорилгоо өөрчлөхийг санал болгосон. Манай 200 гаруй байгууллага нэгдэж засаглалыг ил тод, нээлттэй байлгах 23 санал оруулснаас хоёрыг нь авъя, бусдад нь судалгаагаа гаргаж ир гэсэн хариу өгсөн. Энэ нь түншлэл, оролцоо биш юм. Харин энэ удаагийн уулзалтаар “Одоо үйл ажиллагааны төлөвлөгөө  боловсруулаад цаасан дээр нэг юм үлдэнэ. Гэтэл хоёр жилийн дараа энэ нь хэрэгжээгүй бүх зүйл хуучин хэвэндээ байх болно. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь нээлттэй, ил тод, иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж байгаа бол эхнээс нь бүхнийг хийе, төлөвлөгөөг шинэчлэе. Монголын засаглал хаалттай гэж олон улсад зарлуулахад ойрхон байна” гэдгийг иргэнийн нийгмийн байгууллагууд илэрхийлсэн. Хурлаар Засгийн газар дөрөвдүгээр төлөвлөгөө танилцуулсан боловч оролцогчид шүүмжилсэн. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээрх зүйлийг хуулаад тавьчихсан байсан. Энэ нь иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэж байгаа зүйл биш юм. Тиймээс ажлын хэсэг шинээр байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт иргэний төлөөлөл дөрөв, 12 ТББ, төрийн байгууллагуудаас нэгийг нь оролцуулъя гэсэн. 

 

-Иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал оруулсан бэ?

-Бидний зүгээс төрийн байгууллагын төлөөллөөр том дарга томилохоор хуралддаггүй, хуралдаа ирдэггүй, захиргаадсан үүрэг өгдөг. Тиймээс хэрэгжилтийг орон даяар хангая гэж байгаа бол аймаг, дүүргийн хэмжээний ИТХ-ын дарга эсвэл Засаг даргыг оролцуулъя гэсэн санал тавилаа. Энэ пүрэв гарагт цаашид юу хийх талаар ярилцахаар тохирсон.

Түншлэлд олон санал орж ирнэ. Үүнээс аль нь хамгийн чухал, аль нь илүү олон хүнд хэрэгтэйг эрэмбэлнэ. Иргэд хуралд саналаа оруулснаар амьдралд ойр шийдвэр гардаг.

Тухайлбал, 2017 онд “Халуун тогоонд хүүхдүүд ихээр түлэгдэж, амиа алдахад хүрч байна. Үүнийг Хятадаас оруулж ирэхийг хориглоё” гэсэн саналыг иргэд оруулсан. Гэтэл иргэдийн дуу хоолой сул байсан учир энэ ажил дэмжигдээгүй. Хэрэв энэ ажлыг төлөвлөгөөндөө тухайн үед тусгасан байсан бол хэдэн хүүхдийг түлэгдэхээс аврах боломжтой байсан бол гэж бодогдож байна. Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж ажиллах боломжгүй. Шийдвэр нь иргэдийнхээ төлөө байдаг учир иргэдийн оролцоо, дуу хоолой хамгаас чухал юм.

 

сонин mn

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419