АНУ дуунаас хурдан пуужин амжилттай туршжээ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ дууны хурднаас тав дахин хурдтай пуужин амжилттай туршлаа гэж Пентагоны дэргэдэх батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны агентлаг (DARPA) мэдээлэв.
“Raytheon” корпорацын бүтээсэн уг пуужинг нисэх онгоцноос харважээ. “Northrop Grummann хөдөлгүүр” нь нүүрс устөрөгчийн түлш-агаарын хольцоор ажилладаг аж.
Пентоганы мэдээлснээр, энэ удаагийн туршилт нь 2013 оноос хойш хийсэн ийм төрлийн пуужингийн анхны амжилттай туршилт юм.
Туршилтын зорилго нь пуужинг нэгтгэх, нисэх онгоцноос аюулгүй харвах, хөдөлгүүр болон хэрэн нисэх технологийг турших байв.
“Туршилтын бүх үндсэн даалгаврыг гүйцэтгэсэн” гэж Пентагон онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг