Г.Жамьян: Хараат бус улс байхын төлөөх алхам бүр үнэ цэнэтэй, бас төлөөстэй

Г.Жамьян: Хараат бус улс байхын төлөөх алхам бүр үнэ цэнэтэй, бас төлөөстэй

Монголын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шийдвэр гаргажээ. Өвгөн сэтгүүлч намайг гуч шүргэж явахад ярьж эхэлсэн энэ цахилгаан станц сая л нэг юм бүтээн байгуулалт болох биеллээ олж эхлэв. Үүнд бид баярлах, гялайх учиртай юм. Яагаад гэвэл энэ бол Монгол Улс тусгаар тогтносон, хараат бус болох алхам. Засгийн газрын залуус зоригтой байна. Өнөөдрийг хүртэл хоёр хөршөөсөө айж дальдчиж ирсэн манай засаг төрөөс тэд маань огт өөр замыг сонголоо.

Хэд хоног бензин шатахуун тасарлаа гэж хотлоороо л шуугилаа. Бензин тосгүй болох, хямрал хомсдол нүүрлэх ямар л олигтой байхав. Гэхдээ энэ бол Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барина гэсэн энэ Засгийн газрын шийдвэрт ирж байгаа эсэргүүцэл гэж ойлгох хэрэгтэй. Бензин шатахуунаар нь хааж боож байна. Улсаараа, ард түмнээрээ хохирч байна. Бензин ирэхээ больж, сав суулга болж ШТС сахиулах болсон энэ үйл явдлын учир шалтгааныг Эрдэнэбүрэнгийн УЦС-аас өөрөөр тайлбарлаж байгаа нэгэн ч байна.

Манай бензин оруулж ирж зардаг гурван компани Оюутолгойд бензин шахах гэрээгээ сунгахын тулд Орос руу яриа хэлээ хийсэн ч байж мэдэхээр л юм байна. Баталгаагүй ч байж болох л мэдээлэл. Тийм учраас та бүхэнд дуулгаж байгаа юм.

Аль нь ч байсан, ингэдэг эд л дээ. Өмнө нь ч ийм л байлаа. Монголын төр жаахан том дуугарвал л цахилгаан тасарна, бензин шатахуун алга болно, эдгээрийн үнэ хөлс нэмэгдэнэ. Ийм л хэцүү. Хамгийн гол нь хараат бус Монгол Улс байхын төлөөх алхам бүхэн үнэ цэнэтэй. Бас ийм төлөөстэй байдаг юм. 

Ингээд зогсож болохгүй гэж залуу дүү нарт хэлмээр байгаа юм. Усан цахилгаан станцуудаа барь, Тавантолгойн цахилгаан станцаа эхлүүл, нефтийн үйлдвэр, төмөр замаа ч дуусга. Ингэж байж бид чинь тусгаар тогтносон улс шиг улс болж төлөвшинө, хөгжинө.

Хэрвээ энэ Засгийн газар эндээс эргэж буцах юм бол хэрэггүй. Бусдын адил суудал бөглөсөн, цаг нөхцөөсөн дарга нар болж түүхэнд үлдэнэ.

Харин ард түмэн бид түүнийг нь дэмжиж, гаднаас ирэх хариу хориг арга хэмжээ бүрт нь тэсч байх хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа юм.

Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэдэн үг даймаар байгаа юм. Бид мэднэ дээ, энэ залуу хүү юу туулж, хэнтэй тулж энд хүрсэнийг. Олон тэмцлийн ард гарсан даа. Тэрнийхээ хариуд байсгээд л бариулж дайруулдаг юм. Хааяахан олон жил үзэг түшсэн хүний хувьд, хэр барагтайг гадарлаж доторлохын хувьд хэвлэл сониноор Л.Оюун-Эрдэнэд үгээ хэлж ирсэн юм. Зоригтой бай, битгий ухар гэж л хэлдэг юм. Энэ үгээ дахиад л хэлье. Яахав ээ, өнөөдөр чамайг ноолж боорлож л байг. Ердөө маргааш л ойлгоно бүгдээрээ. Миний ойлгоод байгааг энэ муулаад байгаа хүмүүс ойлгохгүй байна гэдэгт би итгэдэггүй. Тэд ч чамайг юу хийж байгааг, юунд зорьж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гагцхүү өнөөдрийн уушиг болгосон нэг муу сандал суудлын төлөө л чам руу ноцож байгаа юм. 

Ер нь би энэ залуу хүнийг эхнээс нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ. 

Гэвчиг хэсэг нөхөд Ерөнхий сайд, Засгийн газар руу довтолж байна. Сошиалаар бүр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулжээ. Энэ бол манай дотоод дахь маш буруу явдал. Ганцхан үгээр дүгнэх юм бол энэ чинь гадныхнаас хараат бус байх зоримог алхам хийсэн залуусыг дотоодын дайснууд үзэн ядаж эхлэв ээ. 

Тэднийг юу гэж хэлмээр ч юм бэ дээ. 

...Ингээд зогсож болохгүй гэж залуу дүү нарт хэлмээр байгаа юм. Усан цахилгаан станцуудаа барь, Тавантолгойн цахилгаан станцаа эхлүүл, нефтийн үйлдвэр, төмөр замаа ч дуусга. Ингэж байж бид чинь тусгаар тогтносон улс шиг улс болж төлөвшинө, хөгжинө.

Сошиалд нэг сонирхолтой асуулт тавигджээ. Тэр юу байв гэвэл өнөөгийн нийгэмд хамгийн аюултай ямар өвчин байна вэ гэдгийг их олон хүн янз янзаар тайлбарласан байх юм. Тэгвэл хамгийн аюултай нь коронавирус, дельтавирус, хатгаа, зүрх судасны өвчин гэхчилэн хариултыг цөөнгүй хүн хэлжээ. 

Энэ дунд нэг сонирхолтой хариулт байгааг олж харлаа. Тэр хариулт ганц миний биш олны анхаарал татаж байгаа нь илт байна л даа. Тийм болоод нэлээд шуугиан дэгдээж ч байх шиг. 

Өнөөгийн манай нийгэмд хамгийн аюултай, хор хөнөөлтэй өвчин бол юм л бол огцруулъя гэдэг өвчин байна. Үүнийг өвгөн сэтгүүлч би огцруулахын солио гэж нэрлэмээр байгаа юм. Олон түмний санал сэтгэгдэлд тулгуурласан хэрэг шүү дээ. 

Нээрээ л манай нийгэмд сүүлийн жилүүдэд бий болоод бүр архагшсан нэг өвчин бол огцруулахын солио мөн. Иймээс огцруулах донгийн тухай өөрийн саналыг уншигчиддаа хүргэхийн тулд үзгээ шүүрч байгаа минь энэ.

Энэ бол яг өнөөдөр коронавирустай зэрэгцэн гарч ирсэн зүйл биш. Архагшиж бугшсан өвчин л дөө. Хавар, намрын улирал болохтой зэрэг Монголын нийгмийг хөдөлгөөнд оруулж улмаар төр, засгийг бусниулахыг оролддог. Тухайлбал, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах ер нь Монголд байгаа өнгөтэй өөдтэй болгоныг харлуулахыг оролдогчид босч ирдэг нь гэм биш зан болоод байна. Үүнийг би огцруулахын солио гэдэг өвчин гэж нэрлээд байгаа юм. 

Огцруулахын  солио нь Монголд одоогоос 30 жилийн өмнө ардчилал, шударга ёсыг тогтоох нэрийн дор өрнөсөн тэр үйл явдлаас эхтэй юм. Яахав тухайн үедээ төр, засгийг өөрчлөх зайлшгүй шаардлага байсан байж болно. Тэгээд зорилгодоо ч хүрсэн. Шинэ нийгмийг бий болгож чадсан. Даанч тэр өөрчлөлтийн дараах зорилтууд зөв замаар явж чадаагүй тал бий. Үүнийг засч залруулахын төлөө Монголын өнөөгийн төр, засаг, шинэ үеийн удирдагчид боломжоороо ажиллаж ирлээ.

Тодруулж хэлэхэд, эрх чөлөөтэй, ардчилсан сайхан нийгэмд орлоо гэж бид баярлаж байсан бол өнөөдөр улс орныг удирдалцаж яваа гэх зарим хэсэг сэтгэхүйн хувьд өөрчлөгдөж чадахгүй байгаад харамсаж явдаг хүний нэг нь би. Энэ намрын хувьд нөгөө огцруулъя гэдэг солио цар тахлаас ч илүү болох янзтай байна. Хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө боломжоороо ажиллаж байгаа төр, засаг, гэм зэмгүйгээр ажиллаж амьдарч яваа олон түмнийхээ сэтгэл санааг үймүүлж УИХ, Засгийн газрыг огцруулна гэж солиорогчид босч ирж байна. Тэд Монголын аль өөдтэй, өнгөтэй яваа гэрэл гэгээтэй бүхнийг харлуулж тараах, бутаргахыг урьтал болгох янзтай. Үүний гол эздийг би бас нэрлэж чадна аа. Айх хулчийх юм ердөө алга. Үнэний төлөө, зав юмны төлөө үгээ хэлэхээс юунаас айхав. Миний хувьд амьдралдаа хэзээ ч айж яваагүй. Сөрж сөхөрч өдий хүрсэн хүн. 

Тэр огцруулъя энэ тэрээ гэж орилж байгаа хүмүүсийн талаар ая тал засдаггүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гаргаж тавьсаар байна. Тэдний бодож байгаагаар гурван гол шаардлага гээчийг тавьж байгаа юм билээ. Нэгт нь УИХ-ыг тараана гэнэ. Хоёрт Засгийн газрыг огцруулна, гуравт өргөн жагсаал цуглаан хийж нийгмийг тогтворгүй болгож эмх замбараагүй байдал бий болгоно гэсэн эргүү бодолтой байгаагаа хэлж байна. Энэ намрын солиорол нь ийнхүү эхэлж байна. Солиотнуудад цаг хугацаа, өдөр хоногийг хүртэл нарийн сонгож авсан байгаа юм. Тухайлбал, аравдугаар сарын 1 буюу Хятадын баярын өдөр нийслэлийнхээ төв талбайд цуглаан хийнэ гэж зар тараасан. Энэ хүмүүс олон жилийн өмнө Хятадын нийслэлийн төв талбайд болсон хувьсгалч гэгчдийн зам мөрөөр явах санаархал өвөрлөж байгаа гэдэг нь харагдаж байна л даа. Энэ мэтээр солиорлын цаана улс үндэстний эсрэг үйл хэрэг ч явж байж мэдэх юм шүү. Ингэж өвгөн сэтгүүлч би хардаж байна. 

 

Г.Жамьян /МУСГЗ, сэтгүүлч/

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419