Коронагаар гэртээ үхнэ гэдэг...
Сайн дурын ажилтан Б.Сансарням өөрийн цахим хуудаснаа корона ямар хүнд байгааг ийнхүү бичжээ.
Пост 1. Өнгөрөгч 9 сарын 24-25 шилжих ээлж минь үнэхээр хар дарсан зүүд шиг л өнгөрлөө. Хүний амь гэдэг ямар хэврэгхэн юм бэ. Хүний амийг аврах ямар хэцүү юм бэ. Миний нүдээрээ харсан тэр л настангийн амьсгаа хурааж буй мөч одоо ч нүдэнд минь харагдаж байна.
Би бол зүгээр л сайн дураар түргэний тэрэг жолоодож буй жирийн иргэн. Надтай хамт явж байсан эмч нар маань эмнэлэгт хүргэж өгч чадахгүй, ор байхгүйг мэдсээр байж амийг нь аврах гэж бүх л арга чаргаа ашигласан. Нас барсныг нь мэдсээр байж өөрсдийнхөө хамгаалалтыг хүртэл тайлж иллэг хийж, судасны жоохон цохилтыг хайж байсан байх. Би гэтэл хажууд нь мануухай мэт л сөхөрсөн байсан.
ХЭРЭВ ХЭВТҮҮЛЭЭД ЭМЧЛҮҮЛЭХ ОР Л БАЙСАН БОЛ ЭНЭ ХҮН ӨНӨӨДӨР АМЬД БАЙЖ БОЛОХ Л БАЙСАН. ЭНЭ КОРОНАГИЙН ХАЛДВАР ХИЧНЭЭН ХҮНИЙ АМИАР, ЭНЭ ТОМЧУУДЫН ГЭДСИЙГ ЦАТГАХ ЮМ БОЛДОО. ДАХИЖ УЛААН БҮСЭД АЖИЛЛАХААСАА ҮНЭХЭЭР ИХ А ЙЖ БАЙНА. Гэхдээ миний бие эрүүл мэндийн салбарынхаа жинхэнэ улаан бүсийн хамт олондоо амалсан амлалтандаа хүрэх болно.
Сайн дурын ажилтан Б. Сансарням.