Зодуулчихлаа гэж хоорондоо зодолдож уйлж суух цаг бидэнд байхгүй

2021-09-25, 18:32 Нийтлэл 618 0
Зодуулчихлаа гэж хоорондоо зодолдож уйлж суух цаг бидэнд байхгүй

Шатахууны нөөц багасав. Оросууд өгөх ёстой шатахууныхаа талыг л өгнө хэмээн айлгаж, Хятадаас авах болонгуут бүр юу ч өгөхгүй хэмээн “шантаажлав”. Бүгд л бухимдаж, хямарч, бас зарим нь шатахууны хомсдол дээр дөрөөлөн улс төрийн шоу хийж байна. 

SONIN.MN

Энэ зовлонг монголчууд анх удаагаа ч амсаж байгаа юм биш.  Одоогоос 100 гаруй  жилийн өмнө 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүсээс  Монгол улсын Богд хаанд  суудлын авто машин нэгийг захиалжээ. Машиныг хөлөөр нь Хүрээний зүг хөдөлгөхөөс хоёр долоо хоногийн өмнө Хаалганаас хэрэгцээт шатахууныг урьдчилан тэмээн хөсгөөр гаргаж, цахилгаан шуудангийн төвийн ойролцоо цэг бүрт 10 галлон /40 орчим литр/ бензин байрлуулж байсан юм гэнэлээ. Энэ үеэс эхлэн Монголчууд шатахуун гэгч зүйлийн эрэлд гарсан. Социализмын үед Орос ах нараасаа хараат байсан  Монгол Улс шатахууны үйлдвэр,  том чадлын ганц  цахилгаан станц бариагүй. Бариагүй ч гэж дээ...Барих боломж олдоогүй биз. Орос ах нар биднийгээ цахилгаан, шатахуун хоёроор гартаа атгаж байхыг, өөрөөрхэлбэл өөрсдөөсөө хамааралтай байлгахаар чөдөрлөж орхисон энэ. Сүүлийн 30 жил Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 5-р цахилгаан станц зэрэг хэд хэдэн том чадлын станц баригдах болсон ч улс төрчид орж ирж хэрэлдэж, эсвэл оросууд өөрсдөө бойкот тавьж, тендерт ялсан компани нь гэнэт гэрээгээ цуцалж бид ганц том чадлын станц барьж чадаагүй. Улс төрчид хэрүүл ам босгож, хэл ам дэгдээсээр зарим нь бүр баригдах боломжгүй болсон. 

Зөвхөн 2011 оноос хойшх найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр байлаа. Харамсалтай нь газрын тос  боловсруулах үйлдвэр баригдах тухай асуудал яригдангуут дахиад л том хэрүүл босдог. “Их мөнгө үрж үйлдвэр барьж байхаар  оросын шатахуун түгээх станцуудыг Монголд оруулж ир” гэж зарим улс төрчид шахдаг, үйлдвэрийн сургаар оросууд үнээ нэмж эхэлдэг. Ойрын энэ зовлонгоосоо салж чадахгүй байсаар, хоорондоо хэмлэлдэж хэрэлдсээр бид өнөөдөртэй золгож байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тосны үйлдвэр байгуулахаар зоригтой хөдөлж, хамтрагчаараа  Орос, Хятадыг бус Энэтхэгчүүдийг сонгосон.

Энэхүү төслийн хүрээнд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл тус бүр 20 км төмөр замын салаа болон хүнд даацын авто зам барих, мөн цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 2018 оны 2 дугаар тогтоол гарсан бөгөөд мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэж, дэд бүтэцийг барьж байгуулаад эхэлсэн. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Багануурын 400 Мвт, Эрдэнэбүрэнгийн 90 Мвт, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын суурилагдсан чадалтай цахилгаан станц тус тус барихаар шийдвэрлэж гэрээ хэлэцээрт гарын үсэг зурсан. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар тус тус өргөтгөлөө.   Дорнодын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлээд байна. Өөрөөрхэлбэл Монголчууд цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, шатахуунаа өөрсдөө нэрэх гэж оролдож байна. Мэдээж, үүнд Оросууд ч, Хятадууд ч таагүй байгаа. Монголчуудын амин зуулга болно гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа Оюутолгойн уурхай зөвхөн 2020 онд 1.4 тэрбум цахилгаан эрчим хүчийг Хятадаас импортоор авсан байна. Өөрөөрхэлбэл 400 орчим тэрбум төгрөг хятад руу урсан орж байна гэсэн үг. 

“Ахаа, шатахуунаа битгий тасалчихаарай, манай тогийг салгаж болохгүй шүү. Бид чинь хэцүүднэ ш дээ” гэж гуйж явдаг хүүхдүүд гэнэт эрчим хүч, шатахуунаа бид өөрсдөө үйлдвэрлэнэ гээд эхлэхээр ах нарын дургүй нь хүрч байгаа биз. Оросууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шатахууны крантаа хааж, Хятадууд мөнгөө төлчихөөд байхад өгөх ёстой шатахууныхаа ачилтыг  удаашруулж байна. Үнэндээ тэд дээрэлхэж, бас биднийг басамжилж байна. Монголчууд яаж хэрэлдэж, талцаж, улс төржиж, Засгийн газраа хүртэл огцруулахаар талбай руугаа гарч гүйж байгааг хараад тэд шоолж бас алгаа ташин инээж суугаа. “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорно. Дараагийн Ерөнхий сайд гарч ирэнгүүтээ биднээс айж өнөөх газрын тос боловсруулах үйлдвэр, том чадлын цахилгаан станцууд барих ажлаа зогсооно, тэд дахиад л бидний хараат үлдэнэ” гэдэг тооцоог бүгд л хийж байгаа. Тэд биднийг зодож байна. Бид зодуулчихлаа гэж хоорондоо зодолдож уйлж суух цаг бидэнд байхгүй.  Жижиг асуудлаас гарч чадахгүй байсаар том зовлонд унаж үеийн үедээ бусдын хараат байхыг хүсээгүй л юм бол жаахан тэвч. 

Д.Дандархүү

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419