“Homeland орон сууцны зээлийн төв”-ийн захирал Г.Энхбат: Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм

“Homeland орон сууцны зээлийн төв”-ийн захирал Г.Энхбат: Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм

Иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгө, орон сууцны эрэлт хэрэгцээ хэзээд өндөр байсаар ирсэн. Харин орон сууцны зээл буюу ипотекийн зээл нь орон сууц худалдан авахад санхүүгийн оновчтой шийдэл болдог. Голомт банкны зүгээс цар тахлын хүнд нөхцөлд иргэд, харилцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн юм. Харин бид үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст зориулан Голомт банкны “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн захирал Г.Энхбаттай ярилцсаныг хүргэж байна.

Сайн байна уу? Цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа.

Сайн. За баярлалаа.

Хоёулаа яриагаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс эхэлье. Ковид-19 цар тахлаас үүдэн улс орны төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг уналтад ороод байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ?

Дэлхий нийт энэ өвчнөөс бүрэн салах боломжгүй тул бид цаашдаа цар тахалтай зэрэгцэн ажиллаж, амьдрахаас өөр аргагүйд хүрч байна. Улс орнууд ч эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатайгаар авч эхэлсэн. Голомт банкнаас хийдэг “Үл хөдлөх хөрөнгийн судалгаа”-ны дүнгээс харахад 2021 онд Улаанбаатар хотод нийт 260 гаруй төсөл хэрэгжиж байгаа ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо юм. Үүний шалтгааныг бид цар тахлын үеийн хөл хорио, ачаа тээврийн удаашралтай байдлаас үүдэн ажлаа зогсоосон байсан төслүүд энэ онд дахин хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэж харж байна. Түүнээс гадна хөл хорио үргэлжлэх хугацаанд хүмүүс гэртээ өнгөрөөх цаг ихсэж, гэрийнхээ орчин нөхцөлийг сайжруулах талаар илүү эргэцүүлж эхэлсэн. Нөгөө талд барилгын төсөл хэрэгжүүлэгчид маань ч үүнийг мэдрээд, орчин нөхцөлийн хувьд бүрэн шаардлага хангахуйц, тав тухтай, хүний хэрэгцээнд тулгуурласан орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг барьж эхлээд байна.

Иргэдийн дунд  орон сууцны зээлийн эрэлт, хэрэгцээ их байдаг. Голомт банкнаас ямар төрлийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг олгож байгаа вэ?

Зах зээл дээр хамгийн эрэлт ихтэй нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл байдаг. Гэвч энэхүү бүтээгдэхүүн маань тодорхой шалгуурын хэмжээнд зорилтот бүлэгт олгох зориулалттай. Энэ нь харилцагчийн хувьд хүссэн талбайтай үл хөдлөх хөрөнгөө худалдан авах боломжийг хязгаарладаг. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан Голомт банкны зүгээс харилцагчдадаа сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг санал болгож эхэлсэн. 

Бага хүүтэй зээл нь иргэдэд санхүүгийн асуудлыг шийдэх боломж болдог. Тиймээс орон сууцны 1%-ийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

Тэгэлгүй яахав. Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм. Голомт банк арилжааны банкнуудаас хамгийн бага хүүг тогтоож, сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлээ он дуустал олгохоор болсон. Гэхдээ энэхүү зээлийг зөвхөн манай банкны хамтран ажиллаж буй орон сууцны төслүүд дээр олгох нөхцөлтэй бөгөөд Голомт банкны аль ч салбараар үйлчлүүлэн энэхүү зээлд хамрагдах боломжтой.

Энэхүү зээлд ямар орон сууцны төслүүд хамтран ажиллаж байгаа вэ?

Голомт банкны хувьд энэ зээл дээр нийт 50 гаруй /Жишээ нь: Мандала гарден, Вега сити, Актив гарден, Морьтон резиденс, Хан төгөл хотхон гэх мэт/ төслүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ойрын хугацаанд хэрэгжиж буй орон сууцны томоохон төслүүд ихэнх нь багтсан. Цаашид ч бид олон сайн төслүүдтэй хамтран ажиллах зорилготой байгаа.

Банк бол зээл олгодог, арилжаа хийдэг байгууллага гэсэн нийтлэг ойлголт байдаг. Харин “Homeland орон сууцны зээлийн төв” ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хүн орон сууцаа сонгоно гэдэг амьдралдаа цөөн гаргадаг чухал шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Харин Голомт банкнаас хөрөнгө оруулалт хийсэн шийдвэртээ харамсахгүй, зөв сонголт хийхэд иргэдэд туслах зорилгоор энэхүү зээлийн төвийг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн хамт олон харилцагчдад зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт хийхэд нь зориулсан, хамгийн бага хүүтэй зээлийн санхүүжилтийг олгох үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талаас худалдан авч буй харилцагчийн хөрөнгийг оновчтой, үнэ цэнтэй байлгах зорилгоор хамтрагч барилгын төслүүдэд 360 градусын үнэлгээ хийж ажилладаг. 

Цар тахал, газар хөдлөлттэй холбоотой хүмүүс амины орон сууц ихээр сонирхох болсон гэж сонссон. Танай төвөөс бусад төрлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах боломжтой юу?

Манайх орон сууцнаас гадна амины орон сууц, хувийн орон сууц, оффисын талбай, үйлчилгээний талбайн зээлийг олгож, харилцагчдыг зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг. Мөн цаашид бид илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үүднээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар дата, судалгааг олон нийтэд чиглэсэн контент, сургалт, арга хэмжээгээр дамжуулан тогтмол хүргэх төлөвлөгөөтэй байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд болон “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Эрхэм харилцагч та “Homeland орон сууцны зээлийн төв”-өөр үйлчлүүлснээр судалгаа шинжилгээтэй, мэргэжилтний зөвлөгөөнд үндэслэн, хамгийн тохиромжтой үл хөдлөх хөрөнгийг таатай нөхцөлтэй, орон сууцны зээлээр худалдан авах боломжтой.

Холбоо барих: 1800-1646

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419