"Forbes" сэтгүүл Азийн хамгийн амжилттай яваа жижиг, дунд компаниудыг нэрлэжээ
"Forbes" сэтгүүл саяхан Ази, Номхон далайн бүсийн шилдэг жижиг, дунд буюу 1 тэрбум ам.доллараас доогуур орлоготой компаниудын жагсаалтыг гаргажээ.
Эдгээрийг жагсаахдаа орлого болон цэвэр ашгийн хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс хэр нэмэгдсэн гэдгийг тооцоолсон юм. Мэдээж хэрэг цар тахалтай холбоотойгоор эм ханган нийлүүлэх компаниуд 2020-2021 оны хугацаанд хамгийн тогвортой өсөлтийг үзүүлсэн аж. Үүний дараа цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч эхэлсэн болохыг "Forbes" онцолсон байна.
Ингээд та бүхэнд тус жагсаалтын шилдэг 20 компанийг танилцуулъя.
1 Seegene - Өмнөд Солонгос
- Жилийн нийт орлого: 954 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 426 сая ам.доллар
Seegene нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх генийн оношлогооны иж бүрдэл үйлдвэрлэдэг компани юм. Тус компани нь Ковид-19-ийн тестийг олон нийтэд зориулж худалдаанд гаргасан анхны компаниудын нэг аж. Түүнчлэн Seegene менингит, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн шинжилгээний багцийг үйлдвэрлэдэг байна.
2 IGG - Сингапур
- Жилийн нийт орлого: 704 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 270 сая ам.доллар
IGG бол гар утасны тоглоомын хөгжүүлэгч компани юм. Тус байгууллага нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 200 улс орон, бүс нутагт хэдэн арван сая хэрэглэгчидтэй болоод зогсохгүй Ази, Хойд Америк, Европт оффисоо нээгээд амжжээ.
3 Hithink Royal Flush Information Network - БНХАУ
- Жилийн нийт орлого: 408 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 250 сая ам.доллар
Hithink Royal Flush нь цахим орчинд санхүүгийн мэдээлэл, аналитик хэрэгсэл, арилжааны системээр үйлчлүүлэгчдээ хангадаг байна. Тус компани нь Хятадын Ханжоу хотод төвтэй.
4 WuXi Biologics - БНХАУ
- Жилийн нийт орлого: 813 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 245 сая ам.доллар
WuXi Biologics нь эм, биотехнологийн компаниудад лаборатори, үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны 6-р сарын сүүлчээр WuXi нь Ковид-19 вакцины төслийн гурван гэрээнд гарын үсэг зурж, 100 сая гаруй тун Ковид-19 вакциныг нийлүүлжээ. Тус компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Уси хотод байрладаг.
5 Flat Glass Group - БНХАУ
- Жилийн нийт орлого: 898 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 236 сая ам.доллар
Flat Glass Group нь нарны хавтан, цонх, аяга сав суулга гэх мэт төрөл бүрийн зориулалттай шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийг 1998 оны 6-р сард байгуулсан бөгөөд төв нь БНХАУ-ын Жясин хотод байрладаг.
6 Zhejiang Weiming Environment Protection - БНХАУ
- Жилийн нийт орлого: 448 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 182 сая ам.доллар
Zhejiang Weiming Environment Protection нь хог хаягдлыг түлш болгон цахилгаан үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Тус компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Вэнжоу хотод байрладаг.
7 Silver Lake Resources - Австрали
- Жилийн нийт орлого: 377 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 172 сая ам.доллар
Silver Lake Resources нь уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн хэрэгжүүлж буй төслүүдэд Монгер уулын алтны уурхай, Мурчисоны алтны уурхай, Зэс нууруудын төсөл, Их Өмнөд төсөл зэрэг юм. Тус компани нь 2004 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Австралийн Өмнөд Перт хотод байрладаг.
8 VIA Technologies - Тайвань
- Жилийн нийт орлого: 221 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 160 сая ам.доллар
VIA Technologies нь эх хавтан, чипсет зохион бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь өөрөө бие даан судалгаа, хөгжүүлэлт явуулж бусад үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тайванийн ухаалаг гар утас хөгжүүлэгч HTC-ийн үүсгэн байгуулагч Чер Ванг 1992 онд VIA Technologies компанийг үүсгэн байгуулсан бөгөөд төв байр Тайбэй хотод байдаг.
9 Square Pharmaceuticals - Бангладеш
- Жилийн нийт орлого: 527 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 157 сая ам.доллар
Square Pharmaceuticals нь антибиотик, малын эм, ургамлын гаралтай бэлдмэл зэрэг эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан бөгөөд төв нь Дакка хотод байрладаг.
10 Riverstone Holdings Ltd - Сингапур
- Жилийн нийт орлого: 435 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 154 сая ам.доллар
Riverstone Holdings Ltd. нь ахуйн болон эрүүл мэндийн салбарт ашиглах зориулалттай резинэн бээлий үйлдвэрлэдэг. Сингапурт төвтэй тус компани нь Малайзад гурав, Тайландад нэг, Хятадад нэг гээд нийт таван үйлдвэртэй.
11 G-bits Network Technology
- Жилийн нийт орлого: 395 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 152 сая ам.доллар
G-bits Network Technology нь онлайн тоглоом хөгжүүлэгч юм. Түүний охин компани болох Leiting Games-ийн тоглоомууд нь Хятадад 45 сая гаруй тоглогчтой хэмээн 2021 оны эхний хагасын тайландаа дурдсан байна. Тус компани нь 2004 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Шямэнь хотод байрладаг.
12 Medtecs International - Тайвань
- Жилийн нийт орлого: 400 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 132 сая ам.доллар
Medtecs International нь Ази, Номхон далайн зах зээлд зориулан халат, өвчтөний өмсгөл, ариун цэврийн хэрэглэл зэрэг эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, түгээдэг. Сингапурт бүртгэлтэй тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төв нь Тайпей хотод байрладаг.
13 Laurus Labs - Энэтхэг
- Жилийн нийт орлого: 644 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 132 сая ам.доллар
Laurus Labs нь эмийн түүхий эд үйлдвэрлэгч юм. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг С гепатит, ХДХВ, хорт хавдрын эсрэг эмүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг. Тус компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд төв нь Энэтхэгийн Хайдарабад хотод байрладаг.
14 Ningbo Orient Wires & Cables - БНХАУ
- Жилийн нийт орлого: 728 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 129 сая ам.доллар
Ningbo Orient Wires & Cables нь эрчим хүч, барилга, харилцаа холбоо, нефть химийн үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжийн газар доорх болон усан доорх кабелийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралт хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд төв нь Хятадын Нинбо хотод байрладаг.
15 Keshun Waterproof Technology - БНХАУ
- Жилийн нийт орлого: 898 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 129 сая ам.доллар
Keshun Waterproof Technology нь ус нэвтэрдэггүй бүрээс, будаг мэт барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 1996 онд байгуулагдсан бөгөөд төв нь Хятадын Фошан хотод байрладаг.
16 Parade Technologies - Тайвань
- Жилийн нийт орлого: 519 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 119 сая ам.доллар
Parade Technologies нь сурталчилгааны самбар, компьютер болон бусад өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэлд зориулагдсан хагас дамжуулагчийг боловсруулдаг. 2005 онд байгуулагдсан тус компанийн төв байр Тайбэй хотод байрладаг аж.
17 Guangdong Kinlong Hardware Products - БНХАУ
- Жилийн нийт орлого: 969 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 118 сая ам.доллар
Guangdong Kinlong Hardware Products нь хаалганы бариул, хашлага, ухаалаг цоож зэрэг барилгын болон барилгын дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тус компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Дунгуан хотод байрладаг.
18 International Games System - Тайвань
- Жилийн нийт орлого: 286 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 116 сая ам.доллар
International Games System нь видео тоглоом, тоглоомын машины програм хангамжийг хөгжүүлэхээс гадна тоног төхөөрөмжтэй нь холбоотой онлайн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төв нь Тайванийн Шинэ Тайпей хотод байрладаг.
19 Carabao Group - Тайланд
- Жилийн нийт орлого: 551 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 113 сая ам.доллар
Carabao Group нь ундаа, ус үйлдвэрлэгч юм. Тус компанийн нэрийн бүтээгдэхүүн Carabao энергийн ундаа нь Тайланддаа борлуулалтаараа хоёрт ордог. Тус компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд төв нь Бангкок хотод байрладаг.
20 Wisetech Global - Австрали
- Жилийн нийт орлого: 288 сая ам.доллар
- Цэвэр ашиг: 108 сая ам.доллар
Wisetech Global нь бараа материалын бүртгэлийн програм хангамжаар мэргэшсэн компани юм. Тус компани нь 1994 онд байгуулагдсан бөгөөд төв нь Сидней хотод байрладаг.