"Digital Nation" арга хэмжээг зохион байгуулахыг УОК зөвшөөрсөн бол НОК татгалзжээ
Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш болоогүй нүсэр шоу өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон билээ. Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ гэх ICT экспоны нээлтийн үеэр олон зуун хүн цуглаж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн.
Тэгвэл дээрх арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг Улсын онцгой комисс өгчээ. Тус албан бичигт, "Digital nation" арга хэмжээг зохион байгуулахыг дэмжиж байна. Халдвар хамгааллыг дэглэмийг чанд баримтлах нь чухал гэдгийг онцолжээ.
Харин Нийслэлийн онцгой комисс уг арга хэмжээг зохион байгуулахаас татгалзсан байна. Учир нь халдвар хамгааллын дэглэм алдагдах магадлалтай гэжээ.
Тэгвэл дээрх албан бичгүүдийг хүргэж байна.