Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан

2021-09-19, 15:05 Нийтлэл 585 0
Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан

“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч МУГЖ Дамбын Отгонбаяртай ярилцлаа.

ӨДРИЙН СОНИН

 

-Таны өсөж төрсөн нутаг, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?

-Аав, ээж маань баруун аймгийн улс. Аав минь Баянхонгор, ээж минь Завхан аймгийнх. Тэртээх 1950-иад оны эхээр илгээлтийн эзэд гэдэг шиг төмөр замын бүтээн байгуулалтад нутаг нутгаас залуучууд цугларч байжээ. Тэр үед Улаанбаатар төмөр замын точка дээр аав, ээж хоёр минь танилцаж, 1957 оноос ижий аав хоёр минь гэр бүл болсон. Дамбынх хэмээх арван хүү, нэг охинтой өнөр бүлийн ес дэх хүү нь болж Д.Отгонбаяр миний бие Улаанбаатар төмөр замын төрөхөд 1973 онд мэндэлсэн юм. Улсын хөгжлийн ган судас нь болсон энэ л төмөр замыг дагаж миний амьдрал өрнөсөн юм даа. Монгол Улсад төмөр замаар дамжин орж ирсэн чихэр, боорцгийг идээгүй, хувцсыг өмсөөгүй хүн гэж цөөн байх.

-Хүүхэд ахуй наснаасаа л урлагийн хүн болох зорилго, мөрөөдөлтэй байв уу?

-Хүүхэд бүр гэгээлэг мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Би яг л тэдний адил байсан. Мэдээ орсон цагаасаа л ах нарынхаа гитар тоглож, пянз, хөгжим хангинуулж байгааг сонсож хөгжимтэй их ойр өссөн. 1981 онд Төмөр замын 38 дугаар бага сургуульд элсэн орж урлагийн наадмаар “Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү” гээд банзан гитартай дуулж байлаа. Тэр үеэс миний хөгжмийн мэдрэмж илүү хөгжиж, дотоод сэтгэлийн их хүчээ асаахын тулд хөгжимтэй ойртсон болов уу. Тэгээд дөрөвдүгээр ангиас эхлэн 20 дугаар сургуулийн “Ганзам” чуулгын дуу хөгжмийн Чүлтэмдорж багш намайг сонгон авсан. Багш маань над руу хараад чи Дамбын шар уу гэж асуухад нь би толгой дохин нүдээ бүлтгэнүүлээд л хөгжмийн өрөө рүү багшийгаа даган орж байлаа. Тэр өрөөнд бөмбөр, гитар, цахилгаан гээд л бүх хөгжмүүдтэй танилцаж, эндээс миний нөгөө л дотоод сэтгэлийн мэдрэмж бүр их асаж, дурлаж, сургуульдаа улам хайртай болсон. Тэгээд л тэр өдрөөс эхлэн хөгжмийн өрөөндөө амьдардаг болсон доо. Чүлтэмдорж багш маань олон зүйлийг зааж сургаж, намайг бүр гурван хоног өрөөндөө түгжчихээд явчихдаг байсан. Тухайн үед гомдоод зугтаж болох л байсан. Гэхдээ хэзээ ч зугтаж байгаагүй ээ. Найзууддаа системийн гуурсаар ус дөхүүлээрэй гэж хэлчихээд л өрөөндөө хөгжмөө сурдаг байлаа. Хэсэг хугацааны дараа багш орж ирээд л шалгана шүү дээ. Багш маань “Чи өөрөө сур, чи үүнийг чадна, чиний дотор байгаа” гэж их хэлнэ. Сүүлдээ пянз тоглуулагчийг нүдээ аниад сонсоход тоглож байгаа хүний гар нүдэнд харагддаг болж билээ. Тийм их бясалгаж хөгжмийн гараагаа эхэлсэн юм. Багш минь тэгж л намайг хөгжмөөр дамжуулан дотоод сэтгэлийн их хүчтэй болгосон. Багшдаа одоог хүртэл маш их талархаж, хайрлаж, хүндэлж явдаг. Нас ахих тусам улам л их хайрлаж, хүндэтгэж байна. Миний сэтгэлийг бадрааж, чангалж, уйлуулж, дуулуулж, энэ хөгжимтэй холбосон хүн бол яалт ч үгүй багш минь. Мэдээж гэр бүлийнхний минь нөлөө байлгүй яахав. Ах нар маань банз хөрөөдөж зүлгүүрдээд, өсгөгчний ар талыг задалж дуу дамжуулагчийг зэсээр ороогоод л цахилгаан гитар хийчихдэг байсан.

- Амьдралын тань хамгийн үнэ цэнэтэй дүрэм журам, зарчим юу вэ?

- Ах нартайгаа дотуур байранд амьдардаг байлаа. Аав, ээж минь ажилтай учир хичээлд нь шамдуулах гээд тэр. 21, эсвэл 45 хоноод гэртээ харьж ирнэ. Дотуур байрны хүүхдүүд их догь шүү дээ. Багаасаа хувцсаа угаагаад, гэрээ цэвэрлээд, ер нь их биеэ даачихдаг. Дамбын гэр бүл үргэлж тэргүүний тасаг болдог байлаа. Цагаан хөвөнгөөр цонх арчихад л тоос гардаггүй байсан. Ээжийн минь айхавтар хүмүүжил юм даа. Үргэлж цэвэрч, орой эрт унтаад өглөө эрт бос. Хамгийн гол нь өөрөө бүх юмаа хий, арчаатай бай. Эр хүн хүнээр юмаа хийлгэх хамгийн муу шүү гээд л. Хэдий гэр бүлтэй болсон ч одоог хүртэл өөрийнхөө бүх зүйлийг өөрөө цэвэрлэдэг, цэгцэлдэг. Тиймээс монгол гэр бүлийн, ах захтай байх, ижий аавыгаа, найз нөхдөө хүндэл, цэвэрч нямбай бай хэмээн сургадаг хүмүүжил үнэхээр чухал. Нийгэм солигдсоноос хойш энэ хүмүүжил бага багаар алдагдаж байна. Гэр бүлийн хүмүүжил алдагдаж эхэлснээс хойш өнөөдрийн бидний байгаа байдал энэ. Хүмүүсийн сэтгэлийн тэвчээргүй, ажилгүй байгаа бүгд үүнтэй холбоотой. Тийм л учраас монгол хүмүүжлийн арга ухаан гэдэг асар чухал. Амьдралд ижий, ааваас өгсөн хүмүүжил бол ямар ч дээд боловсролоос илүү байна. Миний хувьд сая л нэг СУИС- иа төгсөж авлаа. Тухайн үед боломж ч байсангүй. Ижий, аав хоёрын минь цалин бидний оймс, гутал, сурлагын дэвтэр болоод л дуусдаг байсан. Хоёр замчны цалин хүрэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл саруул, бүрэн бүтэн төрүүлж өсгөж өгөхөөс илүү ижий аавын хайр энэрэл гэж байхгүй. Одоо бид ачийг нь хариулахын тулд зөв сэтгэж, зөв явах хэрэгтэй. Үр хүүхэд минь эрүүл саруул, зөв хүмүүжилтэй л бол боллоо. Тэртэй тэргүй өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрсдийгөө аваад л явна. Би ийм л зарчимтай.

-Цар тахлын үед таны ажил, амьдрал хэрхэн өрнөж байна?

-Дэлхий нийт болоод Монголыг шалгаж буй нэг шалгуур болов уу. Үүнийг бид хамтын хайрын сэтгэлээр, хүндэтгэлийн сэтгэлээр давах ёстой. Гарцаагүй давна. Давахын тулд бид ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх биш шүү. Төр засаг тодорхой арга хэмжээгээ авч л байна. Гэсэн хэдий ч ковид бол хувь хүний сахилга бат, амьдралын дадал, ёс зүй, өөр ийгөө хамгаалах чадварыг шалгаж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л өвчин зовлонтой тэмцсээр ирсэн. Бидний эргэн тойронд ковид байтугай л өвчин байгаа шүү дээ. Энэ бол юу ч биш. Хэн арчаатай, зохион байгуулалттай байна, тэр л нийгмээрээ даван туулж чадсан нь амьд үлдэнэ. Тиймээс бид зүгээр л маскаа зүү, зайгаа барь, гараа сайн угаа, үр хүүхдийнхээ найз шиг нь бай, гэртээ хайр түгээ. Ингээд л болоо. Ковидын дараа өөр нэг өвчин гарвал бүгд сөхрөөд унах уу, үгүй шүү дээ. Бүх зүйл гэр бүл бүрийн хариуцлагатай шууд холбоотой боллоо. Харин миний хувьд нэг талаараа ковид их боломж олголоо. Дуулалт, бүх хөгжимдөлтөө дуусгалаа. Дуусгаж амжихгүй байсан “Хурд” хамтлагийн “Долоон тэрбум” гээд шинэ альбом, пянзыг Германд хэвлүүллээ. Энэ сарын дундуур Германаас улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн “Долоон тэрбум” гэдэг пянз ирэх гэж байна. Энэ бол хамтлагийнхаа 30 жилийн ойг угтаж бүтээсэн пянз.

- Хоёр жилийн дараа “ Хурд” хамтлагийн 30 жилийн ой болно.

-Тийм, хамгийн анх “Хурд” 1987 онд Төмөр замын Вагон депогийн дэргэдэх ажилчин залуусын хамтлаг байсан. Тус бүрэлдэхүүнээс Д.Ганбаяр ах маань тасарч 1993 онд Д.Төмөрцог (Цогоо) цэргээс халагдаж ирээд “Хурд” хамтлаг үүссэн. 1993 оноос хойш өдийг хүртэл нэг жил, нэг сар, нэг хоног, нэг цаг, нэг минут ч энэ тайз энэ хөгжмөөс холдолгүй 30 жил үргэлжилсэн байна. Эргээд харахад цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ. Гэхдээ одоо л би яг утга учраа ойлгож, залуу болж, бүх зүйл эхэлж байгаа юм шиг санагдаж байна.

-Эдгээр он жилүүдэд “Хурд” яг л анх мэндэлж байсан шигээ гал шиг дүрэлзэж, од шиг гялалзаж байдгийн нууц нь юу юм бэ?

-Урлагийн хүн сэтгэлээрээ их өнгөлөг байх ёстой. Урлагийн хүн шүү дээ, Хурд ч гэлтгүй. Бусдад үргэлж тусалж, ивээж, хүндэтгэж, дандаа хайр байх ёстой. Хурдын нэг нууц нь гэр бүлийн агуу их хайр байсан юм болов уу даа гэж эргэн дүгнэж байна. Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан. Маш их буян заяаг бидний дээрээс асгаж байна. Магадгүй гурван том ах минь цэл залуугаараа бурхны оронд мордсоны учиг үлдсэн буянаа дүү нар дээрээ асгасан юм болов уу л гэж... Би сэтгэлдээ бодож, хайрлаж, шүтэж, биширч явдаг юм. Надад нууц хүч гэж байхгүй ээ. Юм бүхэн барилдлагатай. “Хурд”-ын бүх цаг үед гаргасан дуу бүр хит болдгийн учир ч үүнтэй салшгүй холбоотой. Бид өөрсдийнхөө хэмжээнд монгол ахуй амьдралыг, монгол аав, ээжийг дуулж түүнийгээ хүний зүрх сэтгэл рүү сум мэт зоож чаддагаараа өнөөдөр оршин тогтнож байгаа юм. Ард түмний хайр хүндлэл бол маш хэмжээлшгүй их буян заяа.

- Т а н ы ш и н э у р а н бүтээлийн тухайд?

-Сүүлийн үед уран бүтээл маш их хийж байна. “Монгол бичиг минь” гэдэг дуу хийсэн, цоо шинэ. Монгол бичгийн цаана бидний өв соёл, маш их юм бий. Энийг одоо л ярьж эхэлж байна. Монгол бичиг гэдэг бол дэлхийд ганцхан тэнгэрээс газарт буудаг бичиг. Үүнийг хайрлах цаг болсон. Бид юутай үлдэх юм бэ, Монгол гэдэг нэр, нэрний цаана өв соёлтойгоо л байвал хамгийн хүчтэй. 500, 1000 жилийн өмнөх АНУ гэж сонссон уу, үгүй шүү дээ. Харин 500 жилийн өмнө бидний Монгол Улс байсан юм шүү. Бид өв соёлтойгоо байна гэдэг дархлаатай байна гэсэн үг. Дархлаатай байна гэдэг нь алсдаа маш том гүрэн болж чадна аа гэсэн үг. Дэлхий дээр хэн их өв соёл, өөрсдийн гэсэн ёс заншил, газар нутагтай байна тэр л баян. “Монгол бичиг минь” дуу соён гэгээрлийн маш том төлөөлөл болно, “Эх орон” дуу шиг минь дахин нэг тамгалах байх гэж найдаж байгаа.

-“Хурд”-ын дараагийн хүсэл, зорилго юу вэ?

-Хийх ажлууд маш их байна. Уран сайхны кино, 30 хит дуугаа эх орныхоо 30 үзэсгэлэнт газарт очиж дуулмаар байна гээд л хийх ажил дуусдаггүй шүү дээ, ер нь дуусах ч үгүй байх. Алтай Таван богд, Шилийн богд, Буйр нуур, Хөвсгөл нуур гэх мэт хангай дэлхийдээ дуулж өгмөөр байна шүү дээ /инээв/. Уул ус савдагууд минь баярлаг. Намайг энэ ертөнцөөс явахад миний болоод бидний хийсэн бүтээснийг илүү баяжуулан дараагийн залуучууд хийж бүтээхэд ер нь хязгаар үгүй ээ. Хурд лаг, гоё доо биш, энэ Монголын өв соёл, Монголын рок попын түүхэнд зөв үлгэр дуурайлал болмоор байна шүү дээ. Гучин жил болсон хамтлаг юу хийсэн байх ёстойг би үзүүлмээр байна. Өнөөдөр төрж байгаа хүүхэд хөгжимчин болвол 30 жилийн дараа юуг бүтээгээд явж байх ёстойг үлгэрлэмээр байна. Ингэж байж миний Монгол үеийн үед өнө мөнх оршино.

-Яагаад хамтлагаа “Хурд” гэж нэрлэсэн юм бэ?

- Тухайн үед хамгийн хурдан нь галт тэрэг байлаа. Хэмнэлтэй, гоё нэр өгмөөр байна гээд л. Галт тэрэгний хурдаа бодож “Хурд” гэж нэрлэсэн. “Хурд” гэдэг нэр дархлагдаад гучаад жил боллоо. Харин одоо бодоход хурд гэдэг үг их олон утга агуулсан юм шиг санагддаг. Амьдралын хурд, зөөлөн хүчинд ч хурд байдаг, тэртээх XIII зууны үед Чингис хаан их л хурдан дэлхийг эзэлсэн юм байна шүү дээ гэх мэт ургаад л байна. Хурд гэдэг нэрэндээ дэндүү их хайртай даа.

-Та “The Voice of Mon­golia” шоуны шүүгчээр ажиллаж байсан шүү дээ. Шоу дахин үргэлжлэх үү, энэ талаар яриач?

-Тийм ээ, гурав дахь “The voice of Mongolia” шоу он гараад цацагдаж эхэлнэ. Монгол түмний минь үзэх дуртай шоу болсон. Монголчуудад их тохиромжтой контент гэж боддог. Бид чинь их гэр бүлсэг, элэгсэг хүмүүс шүү дээ. Энэ телевизийн шоугаар дамжуулж бүх монгол гэр бүлийг халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, баяр баясгалан, аз жаргалаар бялхуулах, умбуулахыг хүсдэг. Хүн ер нь идэхийн нэр биш, сэтгэл амар, баяр баясгалантай, эрүүл энх байх шиг сайхан юм үгүй гэдгийг л ойлгуулаад байгаа юм шиг санагддаг. Шүүгчийн хувьд шинэ үеийн ирж яваа залуустай танилцах, ажиллах нь маш сайхан. Өөрийгөө цэнэглэх, шинэчлэх боломж юм уу даа.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ тухай?

-Дуу төрөх маш гоё. Яг л хүүхэдтэй болсон юм шиг. Уран бүтээл болгон минь өөрсдийн түүхтэй. Би бүх дуундаа хайртай, бүгд амьтай байдаг. Тэр дуучин Цогоотой маань ч холбоотой. Анх гэр бүлтэй болоод эхнэртээ зориулан “Чи минь байгаа болохоор” дуугаа зохиож байлаа. Тэрэндээ л хамгийн их хайртай байх даа. Газар дээр ганц эхнэртэй, түүндээ ганц дуу зориулж зохиосон юм /инээв/. Гадуур явж байхад, хажуугийн машинд миний дуу явж л байдаг. Би маш их баярладаг. Магадгүй надаар дамжуулан өвөг дээдсийн маань бодол, ухаарал дуу болон гардаг байх.

-Цогоо гэснээс Цогоо ах ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Анх гаргаж байсан дуунуудаа залуучуудтай хамтран дуулахад хүмүүст маш их хүрж байна. Орчин цагийн хүүхдүүд “Хурд” гэж нэрийг нь л сонссон болохоос ямар дуу гаргадаг, ямар хүмүүс байдгийг нь мэдэхгүй байж болно. Тийм учраас “The voice of Mongo­lia” шоуны шилдэг оролцогч Э.Дашнямтай “Бүсгүй” дууг дуулсан. Мөн шоуны шилдэг оролцогч Б.Оюутай “Буцааж нэхэхгүй хайр” дууг гаргахаар бэлтгэж байна. Шинээр миний зохиож байгаа, “Хурд”-ын хийж байгаа дуунуудыг мэдээж Цогоо дуулна. Ер нь л бүгдээрээ 30 жилийн ойдоо бэлтгэж байна даа.

-“Хурд” яагаад эх орон, ээж, аавын тухай дуулдаг юм бэ?

-“Хурд” дуулахгүй бол хэн дуулах юм. 2000 онд “Эх орон” дуу гараагүй байсан бол гээд төсөөл дөө. Би лав харамсана аа. “Хурд Монгол газар шороон дээр монгол ижий ааваас мэндэлсэн болохоор Монгол эх орноо, ээж, аавыгаа, бүсгүйчүүдээ магтан дуулдаг юм.

-Ярилцсанд баярлалаа, эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа, ажлын амжилт хүсье.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419