Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц
За Оюун-Эрдэнэ ээ, нүүрэн дээр чинь хэлж, нүгэл дээр чинь дуугарчихъя. Чи угаасаа улс удирдаж чадахгүй. Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн.
Аль хэдийн 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ. Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад худалч нүүрээ гялтайтал тослож, худлаа ярьдаг уруул амаа гэрлийн хугарлаар гэнэтийн баатар шиг өнгөлөөд ч, брэндийн пиджак мөрөн дээрээ тохож, биеэ мянга дөвийлгөөд ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Японы Ерөнхий сайд өвчтэй байгаа, үхэл хагацал үзсэн ард түмнээ хүндэтгээд олимп нээхээс татгалзаж байхад чи ичихгүй хоёр онгоц хүн дагуулаад, хорвоогийн ичгүүр болоод үзэгчдийн суудалд сууж л байсан шүү дээ.
Өөрийгөө өрөөлтэй харьцуулж гэмшсэнгүй юү? Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ. Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу? Одоо араас нь цахим шоу сайхан боллоо гэсэн баахан гялгар PR явна.
Алаад хаялаа, аваад гарлаа гэж хундага тулгана, худлаа хөөргөнө. Залуусыг хошгируулна. Халдвар бүр гаарч, өдөртөө 5000д хүрнэ, нас барагсад 20д дөхнө. Цахим шоу ч гэх шиг, Дельта шоу гээд нэрлэчихээч, яг ононо.
Чиний наад соёлын суурьгүй, өсөхийн боловсролгүй том толгой юугаа ойлгож, ямар юмаа бодож явдаг хүн бэ? Сайхан ярьснаар, саран дээр шоудсанаар амьдрал урагшлахгүй, сайн төлөвлөлт, сайтар нягталсан удирдахуйн ухаанаар улс орон уначихалгүй тогтож байдаг юм, мангар бацаан чинь яах нь вэ, үхэр мал уу ямар? Үнэндээ чиний үнэн дүр төрх энэ шүү дээ, өөрийгөө харж ав, хэрээ мэдэж, бяраа тань. Чамайг би энэ насандаа дэмжиж байгаагүй, цаашдаа ч дэмжихгүй.
Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Эсвэл тэр сүмийн пастор энэ тэрээ хийвэл яасан юм? Энэ улс орон чинь Оюукийн гоёлын Монгол, олон түмний туйлдсан Монгол гэж хоёр хуваагдчихаад удаж байна. Танай намд өөр улс удирдаж чадах хүн байна уу, боловсон хүчний чинь нөөц дууссан бол үнэнээ хэлээд зайгаа тавьж өг, эрсдлийн үеийн төр, томоохон татвар төлөгчдийн хамтарсан баг байгуул!