Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3234 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1785 нь Улаанбаатарт,хөдөө орон нутагт 1449 бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр найман хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1001 болов.
Сүүлийн 24 цагт 4767 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 21075 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 13008
- хүндэвтэр: 5936
- хүнд: 1804
- нэн хүнд: 327 хүн байна.