Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.09.15/ болсон. Хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргаж танилцуулсан билээ. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, улмаар энэхүү ажлын хэсгийн ахлагчаар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажиллахаар болсон аж.
Мөн 2021 оны долдугаар сард Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар мөн л Х.Нямбаатарт сайдыг томилж байсан юм.