Хүлээлт үүсгээд байсан “IHC” койны ханш найм дахин өсчээ
Өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны 23.00 цагт “IHC” койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн. Үүгээр иргэдэд тус койныг худалдаж авах, зарах боломж нээгдсэн юм. Анхны захиалгын үеэр “IHC” койн 0.3 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өчигдөр хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш ханш тогтмол өссөөр, 11.30 цагийн байдлаар 2.4 төгрөг болж, найм дахин өсжээ.