Б.Ууганбаяр: "Арбидол" эмийг "Covid-19"-ийн эмчилгээнээс хасаагүй, жороор олгоно
"Арбидол" эмийг "Covid-19" өвчний эмчилгээнээс хассан гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлд гарсан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Арбидол эмийг зөвхөн "covid-19" өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг байсныг томуу томуу туст өвчин, "SARS-CoV-2" зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэж өөрчилсөн.
Өөрөөр хэлбэл, огт хэрэглэхгүйгээр хассан гэсэн үг биш бөгөөд өвчтөнд эмчийн жороор л олгоно. "Арбидол" эмийг одоо ч "Covid-19"-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа" гэсэн мэдээлэл өгчээ.