СПЕЦНАЗ-ын цэргүүдэд хонь гаргаж өгсөн дурсамж

2021-09-12, 16:56 Нийтлэл 977 0
СПЕЦНАЗ-ын цэргүүдэд хонь гаргаж өгсөн дурсамж

СПЕЦНАЗ бол энэ дэлхийн хамгийн шилдэг десантын цэргүүд, тиймдээ ч тэд Никто, кроме нас!  буюу Биднээс өөр хэнч! гэсэн уриатай.  Тэд бол хоолой хэрчих, хорлон сүйтгэх, олзлох, тэслэх дэлбэлэхдээ гаргуун, байлдааны цагт дайсны ар талд мянган км-ын гүнд ч харанхуй шөнө шүхрээр шидэгдэн төрөл бүрийн тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадвартай төр улсын урдаа барьдаг элит цэргүүд.

Миний бие аль ерээд онд ардын армийн спецназ ангид албаны даргаар ажиллаж байхад манай ангийн спецназууд Марз ууланд осолдсон онгоцны сүйрэл, метрийн цастай Баянхонгорын зуд зэрэгт дайчлагдан агаараас шүхрээр буун тайван цагт ч тавигдсан үүргээ амжилттай хурдан шуурхай гүйцэтгэж байв. Тэд бол орос школтой армид гурваас доошгүй жил алба хаасан манай армийн анхны мэргэжлийн шилдэг цэргүүд улирсан ахлагч нар байсан.

Орост олон жил олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэхэд оросын спецназ офицерууд бидний бие хамгаалагч дагалдагчаар голдуу ажилладаг. Нэг удаа Оросын Челябинск Курган мужаар удаан хугацаагаар томилолтоор явж байгаад дагалдан яваа хоёр спецназ маань амьд хонь авч алж шарж идэн \зураг дээр\  ядаргаагаа тайлах юм болоод надаар тарган туранхай сайн муу хонь ялгаж таниулахаар намайг дагуулан машинтай явсаар ой хээрийн бүсэд нэгэн отор хонин дээр очлоо.  
Урт сүүлтэй нарийн ноост хонь ч мөн ууцан сүүлтэй казакын бор тарлан хонь ч холилдсон холимог суурь хониноос шилж шилж хамгийн өндөр бяруу шиг том биетэй ууцан сүүлтэй бүдүүн бор эр хонийг би бариад авлаа. Замд явахдаа дагалдан яваа хоёр оросоосоо хэн нь хонь нядлахыг асууж явтал Афган, Чечень, Балканд алалцаж байсан тухайгаа ам уралдан ярьж би би хоолойг нь хэрчинэ хэмээн сайрхаж явсан өнөө хоёр орос маань яг хонио бариад бутны хажууд нядлах болоход чи чи хэрч би бүр аль эрт хөндийрч гэцгээн бие биен рүүгээ чихэж байснаа  намайг чадах уу гэхээр нь би дуугай л толгойгоо дохин хонио дээш тэнгэр харуулан нэгээр нь хониныхоо толгойг түшүүлэн нөгөөгөөр нь хойд хөлийг нь татуулан, монгол ёсоороо өрцийг нь цоолон, гараа гэдэс руу лавхан шургуултал өнөө хоёр спецназ маань "Ээ бүү үзэгд Бурхан минь" гээд л бутны цаагуур бултаад зугтаагаад орчихлоо.

Миний хувьд хөдөөний хүүхэд багаасаа тавдугаар ангиасаа л сум нэгдлийн бой\мал нядалгааны цэг дээр өдөрт арав хорин хонь нядлаж аавын үгүйд атан тэмээг ч нугаслаж сурсан болохоор юухэн байхав, дор нь голыг нь гогдоод, арьсыг хуулаад нөгөө хоёроо дуудан яаж гэдэс гаргах янзлах мах эвдэх зэргийг газар дээр нь зааж өгөв. Хамгийн гол нь дусал ч цус гаргалгүй төхөөрсөнд тэд ихэд гайхаж цээжний хөндийгөөс цэрэг крушкаар аягалан гаргах гурав дөрвөн литр цусыг харснаа намайг амьдаар нь хонины зүрхийг суг татсан байх магадлалтай гэсэн дүгнэлт хийж. Бид өөрсдийгөө бүхнийг чаддаг хамгийн шилдэг спецназ, спецназ гээд байсан чинь юу ч биш юм билээ харин монгол хурандаа Эрик бол биднээс илүү аймаар хэрцгий\жестокий юм билээ хэмээн хамт олондоо үзсэн харснаа өгүүлсэн сурагтай. 

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419