Ерөнхий сайд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг Тэрэлжид хүлээн авчээ
24tsag.mn
Удахгүй намрын чуулган эхэлнэ. Үнэмлэхүй олонхиор парламентыг бүрдүүлж байгаа МАН-ын хувьд энэ намрын чуулган хийгээд улс төрийн уур амьсгал амаргүй болох төлөвтэй байгаа. Коронавирусын халдвар эрчимжиж, цар тахлаар цаг бусаар одож байгаа нас баралт өдөрт хорь дөхөж байгаа энэ үед нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байна.
Эрх барьж байгаа нам дотор эрх биш эрүүлээр сэтгэдэг хүмүүс байдаг учир МАН-ын дотоод улс төр ч халуурч мэдэхээр байгаа юм. Ийм хүнд үед эдийн засгийн болоод эрүүл мэндийн салбарт дорвитой алхам хийхгүй байгаад МАН-ын зарим гишүүд нь бухимдаж үе үе үзэл бодлоо илэрхийлэх болсон. Гэсэн ч Засгийн газар тэднийхээ үгийг сонсохгүй, арга хэмжээ авалгүй аргацаасаар байгаа. Эдийн засгаа харсан том төлөвлөгөө танилцуулахын оронд дотоод улс төрөө цэгцлэх, гал унтраах аргад Засгийн газар шилжиж байгаа бололтой. Учир нь, МАН-ын дарга, Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийн хамт өөрийн намаас сонгогдсон УИХ-ын гишүүдээ өчигдөр Тэрэлжид хүлээн авсан байна. Энэ уулзалт нь намрын улс төрийг намжаах зорилготой байсан байна. Засгийн газартай нэг цул ажиллахыг намын дарга нь урилгатайгаа хамт УИХ-ын гишүүддээ дайжээ.
Нэг ёсондоо намрын улс төрийг намжаах зорилготой нэгэн банкет МАН дотор боллоо.