Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,771 тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,478 нь нийслэл хотод,
- 1,293 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3,919 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,579 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3,000 нь хүүхэд, 1,080 нь жирэмсэн эх байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 13,976
- Хүндэвтэр- 5,666
- Хүнд – 1,666
- Маш хүнд - 271 хүн байна.