Ши Жиньпин: БРИКС-ын орнууд эв санаагаа нэгтгэн, цар тахлын эсрэг тэмцэнэ...
Өчигдөр буюу 9-р сарын 9-ний орой БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалт онлайн хэлбэрээр боллоо.
Уг уулзалтанд оролцсон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин: Өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум гаруй тун вакцин, нөөцийн уусмал нийлүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаан дахин 2 тэрбум тун вакцин нийлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.."Ковид-19-ийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" -д 100 сая ам.доллар хандивласны үндсэн дээр Хятад улс энэ жилдээ хөгжиж буй орнуудад дахин 100 сая тун вакциныг үнэ төлбөргүй хандивлахаа зарлаж байна.БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятадын тал БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн цахим сүлжээ болон дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн форум, БРИКС-ын орнуудын цаг уурын дээд хэмжээний уулзалт, тогтвортой хөгжлийн их өгөгдлийн форум, БРИКС-ын орнуудын засаглалын хэлцэл, хүмүүнлэгийн форум, хэвлэл мэдээллийн сургалт дамжаа, мэргэжлийн боловсролын холбоо, форум зохион байгуулна.
Ковид-19-ийн цар тахал дэлхий нийтэд газар авсаар байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн хүндрэлтэй, олон улсын дэг журмын өөрчлөлт мөн гүнзгий ээдрээтэй байсаар байна.
Өрсөлдөөн сорилтын өмнө БРИКС-ын орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой" гэжээ.