М.Нямсүрэн: Халдварын улмаас 130 цэцэрлэг, 41 сургууль танхимын сургалтаа зогсоогоод байна

2021-09-09, 18:41 COVID-19 566 0
М.Нямсүрэн: Халдварын улмаас 130 цэцэрлэг, 41 сургууль танхимын сургалтаа зогсоогоод байна

“Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн оролцож байна.

 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц, үр дүн ямар байна?

-МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эхний шатны буюу сургалтын орчны аюулгүй байдал, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хангамж хүрэлцээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн шалгалтыг 08 дугаар сарын 11-нээс 09 дүгээр сарын 03-ны хугацаанд хийсэн. Хоёр дахь шатны хяналт шалгалт сургалтын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, үдийн хоолны үйлчилгээ, сургууль орчмын бүсийн худалдаа үйлчилгээ рүү чиглэх ба 09 дүгээр сарын 17 хүртэл  үргэлжилнэ. Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын 478, ерөнхий боловсролын 271 байгууллага болон 33  дотуур байр, 8 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 их, дээд сургууль хамрагдаад байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 70,  ерөнхий боловсролын хамран сургалт 98  хувьтай байна.

 

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлсэн. Энэ асуудал багшлах боловсон хүчний нөөц, хүрэлцээ хангамжид хэр нөлөөлж байна вэ?

-2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 1572 багш, ажилчдын сул орон тоо зарлагдаж, сонгон шалгаруулалт явуулсан. Орон нутагт технологи, хөгжим, математик, бага ангийн багш дутагдалтай, сул орон тоо зарлагдсан хэвээр байна. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдэд  арга зүйчгүй,  үйлчлэгчийн орон тоогүй,  эмчгүй байгаа нь короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.

 

-Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ, сургалтын байгууллагуудад?

Одоогийн байдлаар цар тахлын улмаас  танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106,  нийслэлд  13 сургууль бүрэн цахимд шилжсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэдээллээр багш  болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн 12-17 насны хүүхдийн 86.6 хувь нь 1 дүгээр, 70.4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан. Танхимын сургалтын үед сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

 

-Энэ хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаа өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байна вэ?

-Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч түүнийг даван  туулахын тулд Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ-аас сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө гарган бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дараахь шинэлэг бөгөөд ололттой ажлууд хийгдсэн. Тухайлбал:

-2021-2022 оны хичээлийн жилд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч, нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулж эхэллээ.

-Суралцагчдын нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломжийг ханган 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар боллоо.

-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.

-Нийслэлд 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга, сургалтын арга зүйн мэдлэг,чадварыг нэмэгдүүлэх цахим сургалтыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 22,556 багшийг хамруулан зохион байгуулсан, сургууль, цэцэрлэгүүд цахим сургалт, теле хичээл зохион байгуулах боломж, туршлагатай болсон зэрэг ололттой олон ажлыг хийж бэлтгэл хангасан байлаа.

 

-Жилийн жилд барилга байгууламжийн хүрэлцээгүй байдлын улмаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтын асуудал хөндөгддөг. Энэ жилийн тухайд ямар байна?

-Сайн тал нь энэ онд нийслэлд 8 ерөнхий боловсролын сургууль, 2 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 16 цэцэрлэг, 1  дотуур байр  ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, барилгын засварын ажил хугацаандаа дуусаагүй асуудал ч гарлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн их засвар тендэртэй холбоотойгоор хугацаа хоцорсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг, Хүдэр сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэг, Дундговь аймгийн Мандалговь сумын 3-р цэцэрлэг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цэцэрлэг, Хэрлэн сумын 3-р цэцэрлэг, Говь-Алтай аймгийн төвийн 3,5,8 дугаар цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн ажил дуусаагүй байгаагаас хичээл эхлэх боломжгүй байна.

Нийслэлд энэ хичээлийн жилд 69 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөсөн ч 20 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлд  шинээр баригдсан төрийн өмчийн 6 цэцэрлэг улсын комисс бүрэн хүлээж аваагүй, 6 аймгийн 10 цэцэрлэг, 1 ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа зэрэг  шалтгаанаар хичээл эхлээгүй.

 

-Шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэн гэж ойлгож болох уу?  

-Сайхан барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг боловч сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн гэж үзэх боломжгүй байна. Нийслэлийн 297, 301-р цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй, 63 дугаар цэцэрлэгийн шинээр ашиглалтанд орсон 2-р байрыг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт бичилт хийгээгүй, орон тоо батлагдаагүй, зөөлөн эдлэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, тоглоом наадгай олгогдоогүй, 302, 297-р цэцэрлэг цахим хичээл явуулах техник хэрэгслээр хангагдаагүй байна. Увс, Баян-Өлгий, Орхон аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн тоглоом наадгайн хангалт 40 хувьтай, шинээр баригдсан цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай байна.

Ерөнхийд нь харвал хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгүүд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээ, будаг замаск хийж өнгө үзэмжээ  сайжруулсан, анги танхимын тохижилт 90 хувь, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайн тохижилт, стандартын шаардлага хангалт 60 хувьтай байна.

Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоцрогдол арилгах, нөхөх хөтөлбөрийн агуулга боловсруулах, суралцагч бүрийн гарааны үнэлгээг хийх,  мэдлэг, чадварыг оношлох, тест боловсруулж, хоцрогдлыг хэрхэн нөхөх талаар Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын  газар, Боловсрол, соёл урлагийн газрын  аргазүйчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Багшийн ажлын ачааллыг хянах, багш, суралцагчдын сэтгэл зүй, эцэг эхчүүд хүүхэдтэй ажиллах арга барилд суралцахад хамтарч ажиллаж, туслалцаа үзүүлэхэд анхаарах. Мөн эрсдэл өндөртэй энэ үед сургалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд сургуулийн захиргаа, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид тус бүрдээ үүрэг хариуцлагаа өндөржүүлж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал болоод байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419