Хойд Солонгосыг “Бээжин-2022” өвлийн олимпоос хасчээ
Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах БНСУ-ыг “Бээжин-2022” өвлийн олимпоос түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “БНСУ-ын Олимпийн хорооноос урьд өмнөх арга хэмжээнүүдэд цар тахалтай холбоотой гэх шалтгаанаар оролцоогүй. Ингэхдээ ОУОХ-ноос хуваарилсан хэдэн сая ам.долларыг нуун дарагдуулсан. Тийм учраас “Бээжин-2022” өвлийн олимпоос түдгэлзүүлж, Олимпийн хорооноос нь зохих ёстой мөнгийг хураан авах болно” гэж мэдэгдсэн байна.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу Олимпын хорооны санхүүжилт, хөтөлбөрүүдийг 2022 он дуустал зогсоож, “Бээжин-2022” өвлийн олимпод баг, тамирчдыг нь хүлээж авахгүй юм.
ОУОХ-ны 206 гишүүн орноос ганцаараа “Токио-2020” зуны олимпийн наадмыг өнжсөн нь Олимпийн хартийн 27.3-т заасан “ҮОХ нь олимпийн наадамд баг, тамирчдаа оролцуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн аж.