Зам биш, уулзварт түгжирдэг

2021-09-07, 11:59 Цаг үе 632 0
Зам биш, уулзварт түгжирдэг

Улаанбаатар хотын түгжрэлийг мэргэжлийн хүний нүдээр харахад зам биш, уулзвар түгжирдэг гэнэ. Манай улсад зам барих норм, норматив нь цаг үеэсээ нэгэнт хоцрогдсоныг олонтоо мэдээлсэн. Тэгвэл уулзварын хувьд хуучирсан ч болтугай норм, дүрэм  байдаггүй аж.  Баримтлах баримт бичгийг  нь боловсруулж амжаагүй болохоор уулзварын нэвтрүүлэх чадвар, чадамжийг үнэлэхэд төвөгтэй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2016 онд АНУ-ын загвараар  боловсруулан гаргасан авто замын стандарт, норм нормативд замын нэвтрүүлэх чадварыг тооцоогүй үлдээсэн алдаа бий. Авто зам дээр нэг цагт зорчих машин болоод бусад зорчигчийн хөдөлгөөн, хаана ямар уулзвар байхыг тооцоолон барьж байгуулаагүйгээс хөдөлгөөн ихэссэн үед ачааллаа дийлэхгүйд хүрч, түгжрэл үүсдэг байна. Энгийн үед сийрэг байдаг замууд онцгой нөхцөлд ачааллаа дийлэхгүй, таг түгжрэх нь бий. Жишээ нь, наадмын үеэрх Хүй долоон худгийн зам. Энэ бол уулзваргүйтэй л холбоотой. 
 
Гэхдээ уулзварыг сайжруулж болно. Уулзварыг боловсронгуй болгох нь хөрөнгө, мөнгө, цаг хугацаа шаардахгүй, хамгийн богино хугацаанд үр өгөөж нь шууд мэдрэгддэг онцлогтой. Бүр шинээр зам барьснаас илүү өгөөжтэй гэдгийг Монголд цөөхөн байдаг хөдөлгөөний  инженер тодотгосон. Уулзваруудад дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь нийслэлийн удирдлагын багийнхны түгжрэлийг бууруулахын тулд  богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх зорилтод багтсан. Улаанбаатар хот 1135.7 км урт замтай. Зам болгоны уулзварын тоо, төрөл өөр. Автомашин болон явган хүний эрчмийг тооцоолон үзвэл уулзваруудын нэвтрүүлэх чадвар, түгжрэлийн коэффициент  ч ангид ялгаатай.  
 
Улаанбаатарын хувьд авто замын сүлжээ, уулзвар, орц, гарц нь загвар болохуйц зам хаана байдаг гэж та бодож байна. Би хувьдаа Энхтайваны өргөн чөлөөний замыг төгс зам гэж итгэсэн. Гэвч уг зам мэргэжилтний үнэлгээгээр хамгийн муу зам юм байна. Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх арав гаруй уулзварын нэвтрүүлэх чадвар өөр хоорондоо уялдаагүйгээс бөглөө түгжрээ үүсэж буйг тодотгосон. Тэгвэл зам уулзвар цөөтэй, эсвэл огт уулзваргүй байвал сайн хэрэг үү гэж та асуух байх. Тодруулбал, Нарны зам шиг эхлэл цэгээс төгсгөл хүртэл олон уулзвар дамжихгүй, бүр зүүн гар тийш эргэхгүйгээр шулуун давхиад зорьсон газраа хүрчихдэг зам манай хотод зайлшгүй хэрэгтэй аж. “By pass” буюу тойрон өнгөрөх зам нь хотын нэг захаас нөгөө рүү зорьсон болон хотын төвөөр дамжин өнгөрөх шаардлагагүй хүмүүст зориулагдсан бөгөөд замын түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй юм байна. Ийм зам манай хотын  хэвтээ тэнхлэгт, тэр дундаа Яармаг, Долоон буудал, Чингэлтэй, зуслангийн замтай зэрэгцээ байсан бол түгжрэл өнөөгийн түвшнээс хамаагүй бага байх байж. 
 
Нийслэлийн удирдлагын багийнхны бас нэгэн зорилго бол автомашин бага хэрэглэдэг явган зорчигчдодоо ээлтэй хот байх. Уулзварууд энэхүү зорилтыг хангахуйц байх ёстой. Гэтэл манай хотын ихэнх зам явган болон дугуйгаар зорчигчдод ээлгүй гэсэн үнэлгээтэй. Тэдэнд ээлтэй болгох гээд явган зорчигчийн зорчих ногоон гэрлийн хугацааг сунгачихаар автомашины түгжрэл үүсгэж орхидог.

Үүний балансыг олж, дүн банг тааруулах нарийн мэргэжил бол трафик инженер буюу хөдөлгөөний инженерүүд. Манай улсад зам барьдаг инженерүүдийг олон тоогоор бэлтгэж, туршлагатай боловсон хүчинтэй болж чадсан. Харин хөдөлгөөний инженерүүд бол асар дутагдалтай. Энэ төрлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэдэггүйн дээр гадаадад төгссөн гарын хуруунд багтахуйц цөөн мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллах нь хомс. Чухам тиймээс л уулзвар шоовдор хүүхэд адил хоцорч. 
 
Тиймээс хамгийн түрүүнд авто замын уулзвар бүрийг нарийвчлан судалж үнэлэн, эхний ээлжид 25 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөөд байна. Уулзварыг боловсронгуй болгоно гэхээр уулзварын тоог нэмээд, замуудыг орц, гарцтай болгоод байна гэсэн үг бас биш ажээ. Учир нь Улаанбаатар хотын “артерийн судас” хэмээн нэрлээд буй  гол замуудад уулзвар олшрох тусмаа түгжрэл нэмэгдэх магадлал өндөр гэнэ.
 
Уулзварыг сайжруулахдаа системээр нь харж шийдэхгүй бол ганц уулзварын нэвтрэх чадварыг боловсронгуй болгосноор түгжрэл өргөс авсан мэт арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд нуухгүй байна. Энхтайваны өргөн чөлөөний зам дээр л гэхэд Төв шуудангийн уулзварыг янзалсан бол Цэцэг төвийн уулзвар, түүний дараах уулзварыг ч мөн уялдаатайгаар янзлах ёстой юм байна. Гэрлэн дохионы зохицуулалт ч үүнд онцгой нөлөөтэй. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем нэвтрүүлж, бага өртгөөр үр дүнд хүрэх гарц, гаргалгаа бас байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419