Манай улс анх удаа Кино урлагийг дэмжих хуультай болсон. Монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний кино уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх, кино урлагийг дэмжих тус хуулийг энэ оны долдугаар сарын 2-нд баталсан юм.
Кино урлагийг дэмжих хуульд олон улсын кино, арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд Соёлын тухай хуульд зааснаар мөнгөн шагнал олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон манай улсын хуулийн этгээдтэй хамтарч олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно гэж заажээ.
Мөн 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн буюу 06:00-22:00 цагт нэвтрүүлсэн эсвэл кино театр, үзвэрийн цаг, танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлсэн бол арван нэгж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Эх сурвалж:www.polit.mn