Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна
Нилээдгүй иргэд нийслэл Улаанбаатар хотод автомашин чирэх компаниудын үйлчилгээний талаар гомдоллож байна. Тэдний ярьж буйгаар компаниуд хотын гудамжнаас хууль бусаар буюу иргэдийн хувийн өмчид нь халдан өөрт нь мэдэгдэлгүйгээр журмын хашааруу ачдаг. Өдөрт 150-200 машин чирж, жилд 3 тэрбумын 240 сая төгрөгийн орлого олдог гэжээ.
Улаанбаатар хотийн замын хөдөлгөөнд өдөрт 100,000 автомашин зорчих боломжтой гэж үзэж байгаа ч одоо 500-600 мянга орчим автомашин болж гурав дахин нэмэгдэснээр зогсоолын хомсдолд орж байдал улам хүндэрч байгаа тул автомашин чирдэг компаниудын ашгийг төрийн мэдэлд оруулж зам талбай, автомашины зогсоолоо сайжруулахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм байна.
Эх сурвалж: А24 news agency