ЭМЯ: Коронавирусийн 3766 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3766 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1271 нь Улаанбаатарт,
- Зөөвөрлөгдсөн 1
- 2494 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр ЗУРГААН хүн нас барлаа. Нийт нас баралт 968 боллоо.
Сүүлийн 24 цагт 3175 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 18941 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 12473
- хүндэвтэр: 4817
- хүнд: 1396
- нэн хүнд: 255 хүн байна.