Гвинейд цэргийнхэн төрийн эргэлт хийжээ

Гвинейд цэргийнхэн төрийн эргэлт хийжээ

КОНАКРИ. /BBC/. Баруун Африкийн Гвиней улсын армийн тусгай хүчнийхэн 83 настай Ерөнхийлөгч Альфа Кондег унагаж, Засгийн газраа тарааснаа ням гарагт зарлав.

Гвинейн Батлан ​​хамгаалах яам төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоосон гэж мэдэгдсэн боловч Ерөнхийлөгч өөрөө хараахан олон нийтийн өмнө гараагүй байгаа бөгөөд босогчид л телевизээр мэдэгдэл хийж байна.

Цэргийнхэн Ерөнхийлөгчийг тэдний гарт аюулгүй газар байгаа гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Гвинейд хөл хорих цаг тогтоож, хилээ хааж, Засгийн газрын гишүүдэд даваа гарагт яаралтай хуралдаанд оролцохыг тушаажээ.

Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээллээс эш татан дэлхийн агентлагуудын уламжилж буйгаар, ням гарагт Гвиней улсын нийслэл Конакри хотод ерөнхийлөгчийн ордны орчимд ширүүн буудалцаан болж байгаа чимээ сонсогдсон байна. Дараа нь цэргийнхэн хойгт орших Калум дүүргийг хотын бусад хэсэгтэй холбосон цорын ганц гүүрийг хаажээ.

Ирж буй мэдээллээр, Конакри хотын төвийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг тушаасан бөгөөд цэргүүд хоосон гудамжинд эргүүл хийсэн байна.

Ерөнхийлөгч Альфа Кондег албан тушаалаас нь огцруулан баривчилж, Засгийн газрыг тараасныг цэргийнхэн төрийн телевизээр зарлажээ.

Кондег унагасан тухай босогчдын удирдагч, дэд хурандаа Мамади Думбуя хэд хэдэн цэргээр хүрээлүүлэн телевизээр мэдэгдсэн байна.

Олон нийтийн сүлжээнд Альфа Конде товчгүй цамц өмссөн, хөл нүцгэн, бүрэн зэвсэглэсэн цэргүүдээр хүрээлүүлсэн дүрс бичлэг, гэрэл зургууд гарчээ. Эдгээр материал жинхэнэ эсэхийг хараахан батлаагүй байна.

Гвинейд болсон төрийн эргэлтийг НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш буруушаажээ. "Би Гвинейд болж буй үйл явдлыг биечлэн ажиглаж байна. Зэвсгийн хүчээр засгийн эрхийг булаан авч байгааг эрс буруушааж, Ерөнхийлөгч Альфа Кондег нэн даруй суллахыг уриалж байна" гэж Гутерриш твиттер хуудсандаа бичжээ.

Энэхүү эргэлтийг Африкийн холбоо /АХ/ ч мөн буруушаажээ. АХ-ны дарга, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Чиседеки, АХ-ны комиссын дарга Муса Факи Махамат нар Ерөнхийлөгч Кондег нэн даруй суллахыг уриалж, тус холбооны Энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг санал болгов. Холбооны гишүүд Гвинейн босогчдын эсрэг ямар арга хэмжээ авахаа шийдэх аж.

Өдгөө 83 настай Альфа Конде амьдралынхаа ихэнх хугацаанд сөрөг хүчний тэмцэгч байсан бөгөөд дэлхийн хамгийн ядуу буурай орны нэгд тооцогддог Баруун Африкийн энэ орны авторитар эрх баригчидтай тэмцэж иржээ.

Тэмцлийнхээ явцад тэрбээр 1990 -ээд онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, дараа нь шоронд хоригдож байсан боловч Ерөнхийлөгч Лансана Конте уучлал үзүүлсэн байна.

2010 онд Конте таалал төгсөж, цэргийн эргэлт гарсны дараа Конде ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, Гвинейн ардчилсан замаар сонгогдсон анхны удирдагч болсон бөгөөд 2015 онд дахин төрийн тэргүүнээр сонгогджээ.

Гэвч Конде өөрөө авторитаризм руу халтиран орж эхэлсэн гэж өрсөлдөгчид нь мэдэгддэг аж. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419