ТОЛГОЙ бол хүмүүний хамгийн том халдашгүй дархан тэргүүн эрхтэн шигээ төрийн тэргүүн ч өрхийн тэргүүн ч бор гэр саарал ордондоо хамгийн том хаан мөн. Тиймдээ ямарч өрсөлдөгч дайснууд хүний ч бай намын ч бай өрхийн ч бай төрийн ч бай хамгийн түрүүнд түүний толгой тэргүүнийг нь балбаж нүдэж голомтоор нь самарч ялдаг хуультайг өнөөдөр бид Каддафи Саддам Мубарак Ассадын улсуудаас харж болно.
Гитлер дайнд ялахын тулд юуны өмнө европын хориод улсуудын толгой баян банк санхүү эрдэмтэн зүтгэлтэн еврейчүүдийг эрх баригчдын өөрсдийнх нь гараар баривчлуулж өөр рүүгээ ачуулж шатаагаад эргээд толгойгүй болсон тэдгээр улсыг нүд ирмэхийн зуургүй эзэлсэн түүхтэй.
Сталин Чойбалсан нар ч тухайн үедээ толгой болсон томчуудаа чадвартай цэргийн дарга сор болсон сэхээтэнүүдээ хэтэрхий мэргэн жараахай нэрийдлээр бүгдийг нь толгой дараалан устгасны улмаас яг дайн эхлэхэд шилдэг сэхээтэн цэргийн жанждаараа дутагдаж яахаа мэдэхгүй баахан балмагдсан түүх дахин бүү давтагдаасай.
Улс үндэстэн толгой баячууд топ улс төрч эдийн засагч эрдэмтэн мэргэдээ энхрийлэн хайрлахгүй юмаа гэхэд ад үзэхгүй атаа жөтөөгүй хяхаж хавчилгүй улс төрийн өш хонзонгоор хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байх нь зүйтэй, учир нь тэд улс орондоо юунаас ч үнэтэй янзан бүрийн хөрөнгө оруулалтыг цаг үргэлж хийсээр л байдаг.
Хүн дугуй унасан ч морь унасан ч гардан байлдаан тулаанд орсон ч каск дуулга өмсөж юуны түрүүнд та толгойгоо хамгаалдаг шигээ өрх гэр ураг омог улс үндэстэн ч юуны түрүүнд толгой тэргүүнээ хамгаалах нь чухал. Өөрөөр хэлбэл өрхийн гишүүн өрхийн тэргүүнээ цэрэг хүн цэргийн даргаа намын гишүүн намын даргаа улс үндэстэн улсын ерөнхийлөгчөө /толгойгоо/ хамгаалж байж асуудлаас бүгдээрээ амжилттай гарна гэсэн үг.
Эрх чөлөө ардчилалын хараацай Эрдэнэ даргыг намтай нь гадна дотноос нь толгой түрүүгүй балбаж нүдэж унагаж байхад Энхбаяр даргаа намын гишүүд нь хамгаалан тэмцсээр эрх баригч хүчинтэй нэгтгэж эв нэгдлийг улам хүчирхэгжүүлж чадлаа. Эвлэлдэн нэгдсэнээр Энхбаяр даргын эдийн засаг улс төр нийгмийн салбарыг бүхэлд нь шинэчлэх бодлого хөтөлбөр баялагтаа эзэн байх зарчим нь ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдаж ялалтанд хүргэлээ. Одоо Ухнаагийн хүүд улс гэрээ төвхнүүлэх түүхэн үүрэг ноогдож байгаа энэ цаг үед улсын ерөнхийлөгч толгой тэргүүнээ бид дээр доргүй дэмжиж ажиллах нь зүйтэй, эс тэгвээс энэ дэлхийн эдийн засгийн алуурчдаас эхлээд балбаад өгч мэднэ.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ