Эх орон төлөөлөх яах вэ, эхлээд зөв бичдэг багш мэргэжилтнийхээ тоог нэм...

2021-09-05, 12:14 Нийтлэл 777 2
Эх орон төлөөлөх яах вэ, эхлээд зөв бичдэг багш мэргэжилтнийхээ тоог нэм...

Улс үндэстнээр нь улайлгахаа болино уу...

Ууртай залуу зулын гол болно гэж сүрдүүлсэнд ч учир нь байгаа юм биш, У, Ү үсэгтээ ч углуурга нь байгаа юм биш. Л. Энх-Амгалан хамгийн эхний тайлбартаа их зөв, үндэсний эрх ашиг, үр хүүхдүүдийн маань ирээдүй, дэлхийд үнэлэгдэх боломжийн талаар хөндөж энэ МҮИС хэмээх нэрийг эргүүлэн авахаа мэдэгдсэн. Тэр нь Үндэсний их сургууль гэдэг нэр зүүснээрээ Монголын их, дээд сургуулиудын рейтингийг олон улсад доош нь татаад байна гэсэн тайлбарыг яг таг хэлсэн.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа топ гэгддэг МУИС, ШУТИС, ХУИС, АШУҮИС, СЭЗИС зэрэг хэдхэн сургуулийн төгсөгчдийн голч дүнг гаднын хөрөнгө оруулалттай компаниуд, гадаадад бакалавр, магистраар сурах, аль нэг орны том жижиг компанид ажилд орох зэрэг тохиолдолд хардаг, албан ёсоор хүлээн зөвшөөрдөг, очсон орондоо шалгалт өгөөд үргэлжлүүлэн сурч болдог олон улсын тогтолцоо руу манайх багтаж ороод удаагүй байгаа. Гэтэл 70, 80, 90 жил оршин тогтнож, хэд хэдэн нийгмийн шилжилтийг даван туулж, Монголын нүүр царай, үнэлэмж болсон мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тэрхүү цөөн хэдэн сургуультай зэрэгцэн Монголын үндэсний их сургуулийн нэр хүссэн ч, хүсээгүй ч ороод ирдэг болсон. Монголын, бас Үндэсний гэх тодотгол байгаа учраас дотооддоо төдийгүй гадныхан андуурч хүлээж авдаг болсон. Гэтэл нөгөө Монголоор, үндэстнээр маань овоглодог их сургууль пэйж хуудсаа бөөн үг үсгийн алдаатай, бөөс шавсан мэт хөтөлдөг байтлаа нисгэгч хүртэл бэлдэнэ гээд сансарт нисээд саранд зүүгдчихсэн.

Ингэхэд Монголын, Үндэсний гэх тодотголыг улс орныг маань дэлхийд төлөөлдөг, ядаж хоёр хөршид маань сануулдаг Монголын иргэний агаарын тээвэр зэрэг байгууллага зүүж болж байна. Боловсролын ямар ч стандарт шаардлага хангахгүй, багш мэргэжилтэн нь үг үсгийн алдаатай бичдэг, сайхан байр, сайн нэрнээс цаашгүй сургууль зүүчихээд, зулын гол болно энэ тэр гээд зууралдаад байж таарахгүй. Тиймээс энэ удаа Энх-Амгалангийн зөв.

Хулгайд юмаа алдсан хүн юу гэж уучлал гуйж байдаг юм, харин шүүхдэнэ уу, сануулна уу, ямар нэгэн байдлаар улс үндэснийхээ нэрийг ултайхан авч үлдэнэ шүү. МУИС, МУБИС төгссөн үр хүүхдийг чинь аль нэгэн улс оронд үргэлжлүүлэн суралцах гээд, ажиллах гээд очтол "Уучлаарай, манайх Монголын үндэсний боловсролыг албан ёсоор боловсорсонд тооцохгүй, та эхнээс нь суралцах хэрэгтэй, танайх манай шаардлагыг хангадаггүй юм билээ" гэвэл яах уу? Тэгж яривал Монголын их дээд сургуулиуд гаднын адил төстэй мэргэжил эзэмшүүлдэг сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөж, оюутнуудаа шууд солилцоогоор анги улираалгүй илгээх эрхтэй болохын төлөө олон арван жил зүтгэж, хичээн байж статусаа авч үлдсэн, таниулсан, аргагүй чансаа, чадалтай гэдгээ баталсан юм шүү. Гадаад, дотоодын багш нар ч харилцан нэг нэгнийхээ сургуульд айлчлан илтгэл тавьж, хичээл орж, эрдэмтний зэрэг цол адил тэнцүү төвшинд олгох үүд зам эндээс нээгдсэн.

Монголын АШУҮИС-ийг төгссөн их эмч хүн хаанахын ямар ч том эмнэлэгт шууд хүнд хагалгаанд ороод, үүрээд гарах чадалтай бэлтгэгдсэн байдгийг тэгж яривал гаднын эмнэлгүүд нь ч, сургуулиуд нь ч толгой дохин зөвшөөрч, МУИС-ийн Монгол судлалын анги төгссөн ямар ч багшийг Америк, Англид урьж багшлуулахдаа бахархалтай ханддаг юм даа. Улсдаа урдаа барьдаг эрдэмтэн багш нарын маань бүх насаа зориулан байж олж ирсэн энэ мэтийн боломжийг МҮИС хулгайлах ёсгүй, алдагдуулах эрх бүр ч үгүй. Ядаж байхад нэрийг нь орчуулахаар яах аргагүй Mongolian national university. Гүүглдээд хайхад гарч ирээд төөрөгдөл үүсгэж байна, юун хотод төөрөх вэ, оюуны төөрөгдөл дэлхийд үүсгэж байна. Энэ бол луйвар шүү, боловсон новшийн хулгай. Ийм болохоор Монголын, Үндэсний гэх тодотголоо буцааж авъя аа. Харин тэр зулын гол болно гээд байдаг хар хөмсөгтэй залуу ийм хэмжээнд сургаж төлөвшүүлсэн, турхирсан багш, сургуулиасаа болж амиа алдвал МҮИС-ийг эргүүлээд хүн амины хэргээр шүүхэд өг. Өө тэгээд Гандангийн хойморт байдаг энэ тэр гээд ганган тайлбар хэлээд хүний хүүхдүүдийн толгой эргүүлээд байх хэрэггүй, ард нь адуу малаа зараад зүтгэж байгаа аав ээжийнх нь хөлс хөдөлмөр бий. Эх орон төлөөлөх яах вэ, эхлээд зөв бичдэг багш мэргэжилтнийхээ тоог нэм за. 

Яруу найрагч Эмүжин

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419