Монгол бичиг хэмээх үндсэрхэг хийгээд үндэсний үзэл

2021-09-05, 11:54 Нийтлэл 512 2
Монгол бичиг хэмээх үндсэрхэг хийгээд үндэсний үзэл

SONIN.mn

Худал, хуурмагийн үүр, уурхай болсон социализмын үед  ЗХУ-ын зүгээс  санаатайгаар монголчуудын үндэсний үзлийг үндсэрхэг үзэлтэй хольж, хутган төөрөгдөл үүсгэсэн байдаг. Социализм бол оройн дээд гэдгээ нотлохын тулд тэдэнд үүнээс өөр арга байгаагүй биз.Тухайлбал, дэлхий нийтэд энх амгалан тогтоож, иргэдийн шашин шүтэх, соёлоо хадгалах эрхийг хүндэтгэж, тив дамжсан худалдаа наймааг хөхүүлэн дэмжиж, даяаршлыг анх бий болгосон гэж Чингис хааныг  нь дэлхий нийт  үнэлж байхад удмын бид эзлэн түрэмгийлэгч, алуурчин гэж байх жишээний. Ерөөс үндсэрхэг үзэл гэдэг нь шинжлэх ухааны үнэр ч үгүй худал, хуурмагт тулгуурласан хий хоосон, хөөргөн үзэл юм. Харин үндэсний үзэл гэдэг нь үүний яг эсрэг, хүн төрөлхтөнд тус нэмэр болсон, шинжлэх ухаанаар батлагдсан бодит үзэл билээ. Маш товчоор үндсэрхэг үзэл нь гутамшиг бол үндэсний үзэл нь бахархал юм.

Өнөөдөр үндсэрхэг үзлийн бодит жишээ нь  монгол бичиг хэмээх сайнаар хэлбэл сайн дурын  солиорол, муугаар хэлбэл  шинжлэх ухааныг сөрсөн,  Монголын нэр хүндийг дэлхий нийтийн өмнө шороотой хутгасан, хорон муу санаатай, цөөн хэдэн хүний  хувийн явцуу эрх ашгийн төлөө ард иргэдэд хохирол учруулсан, сайтар зохион байгуулагдсан үйл ажиллагаа юм. Үнэндээ Монгол бичиг гэж иргэдийг санаатайгаар төөрөгдүүлээд байгаа бичиг чинь “уйгаржин” гэх, араб үсгийг босгосон бичиг билээ.

Үүнийг батлахад маш амархан. Интернетээс дурын араб бичгийг хэвлэж гаргаад босгож, уйгаржингаар уншдаг хүүхдээр уншуулаад үз.Утгыг нь ойлгохгүй ч гэсэн шууд л уншина. Ухаант өвгөд маань үүнийг  мэддэг байсан учир өөрийн гэсэн монгол бичиг гаргах гэж түүхэн явцад хэд хэдэн удаа оролдсон байдаг. Иймээс төр, засгийнханд сануулахад таны  монгол бичиг гэж сайн дураараа үндсэрхэг үзэл сурталдаад байгаа чинь “Хийх юмгүй, тэнэгтээ өөрийн гэсэн монгол бичиг зохиож байсан” гэж эцэг, өвгөдөө санаатайгааар доромжилж байгаа явдал гэдгийг бүр онцгойлон анхааруулмаар байна.

Хятад ханз үсэгнээс хагацах гэж уйгаржин үсэг бий болсон бол грек бичигнээс кирилл, латин үсэг бичиг үүссэн билээ. Грек бичиг манай тооллын өмнөх IX зууны төгсгөл, VIII зууны эхээр үүссэнийг  эрдэмтэд нэгэнт тогтоочихсон зүйл. Араб бичиг нь тээр хойно, манай эрний V зуунд бий болсон зүйл. Харин наад босоо араб бичиг буюу уйгаржин бичиг чинь хэдийд бий боллоо?! Та нар ядаж интернетрүү ороод аль бичиг хэдийд, хаанаас, яаж үүссэнийг дурын толь бичигнээс харчихаач! Өвгөд маань өнөөдрийн бидэн шиг мэдээлэл дунд амьдарч байгаагүй болохоор шинээр бичиг, үзэг зохиож байсан хэрэг. Учир нь ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин Грек улсад айлчлахдаа “Бид танай бичигнээс гаралтай  кирилл бичиг, үсэг хэрэглэдэг” гэж  тэдний эртний соёлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж хэлсэн байдаг. Өнөөдрийн баруун, зүүн европчуудын өвөг дээдэс модонд авирч самар, жимс хайж байхад грекчүүд парламентаа хуралдуулж, тулгарсан асуудлаа олонхийн саналаар шийдэж байсан эртний соёлтой ард түмэн учир ОХУ-ын анхны Ерөнхийлөгчид “Бидний бичиг үсэг эртний нүүдэлчин дайчдын морьдын тамганаас үүссэн юм шүү дээ” гэж хариулсан байдаг. Эртний нүүдэлчин дайчид гэдэг нь мэдээж бидний өвөг дээдэс хүннүүчүүд. 

Хүннүгийн удам болох гэсэн улс, үндэстэн саяхныг хүртэл маш олон байлаа. Манай эрдэмтэд хүннүчүүд шагай эрхэмлэдэг байсныг баталсан. Харин өнөөдрийн нүүдэлчдийн үр, удам болох эсгий туургатангууд дунд монголчуудаас өөр  шагай эрхэмлэдэг үндэстэн огт байхгүй.

Мөн саяхан дэлхийн бүх эрдэмтдийн хайж байсан хүннүүгийн нийслэлийг манай эрдэмтэд эх нутгаасаа оллоо.Нийслэлийн туурь байгаа газарт үр удам нь байх нь тодорхой. Ингэж монголчууд бид хүннүүчүүдийн үр, удам гэдгээ шинжлэх ухаанаар давхар, давхар батлаад байна. Иймд манай улсын  Ерөнхийлөгч ийм том нээлт хийсэн эдгээр эрдэмтэддээ Хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал олгох шаардлагатай байгаа нь үнэн.

Өвгөдөөс үүдэлтэй кирилл бичигт “ө”, “ү” үсэг нэмж оруулсан нь монголчуудын бий болгосон нэгэн гайхамшиг. Харин “уйгаржин худам бичиг”, монгол үгийн үндэсийг агуулж байдаг нь яах аргагүй үнэн. Үүнийгээ хэлнийхэн та нар, кириллээр толь бичиг болгож интернетэд тавь л даа. Аав-Абу, Уул-Агула гэх мэт. Энэ чинь та нарын ажил юм байгаа биз дээ. Тухайлбал ирвэс, Сэврэй гэсэн эртний түрэг үг байна.Ирвэс нь Цасны мий,Сэврэй нь Цасны мийтэй уул гэсэн үг. Бас “баян” гэж амжилтанд хүрэх, нэр хүндээ хадгалах гэсэн утгатай түрэг үг байна. Харин үүнтэй утга нэг монгол үг нь хол явж шинэ юм мэдэх гэсэн утгатай “хөлжих” гэсэн үг байх жишээтэй. Хэлнийхээн, хийх ёстой юм  чинь урд чинь зөндөө байна.Та нар л уйгаржин бичгийг монгол бичиг огт биш, босоо араб бичиг гэдгийг мэдэхгүй байв гэж.

Ер нь тэгээд Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан гэсэн  манай аугаа гурван эрдэмтний  уйгаржин гэж байсан бичгийг “худам монгол” гэж байснаа “монгол бичиг” болгон сурталддаг яасан том толгойтой, улаан цагаандаа гарсан луйварчид гэгч вэ. Та нар. Өнөөдөр та нарын “ач, буянаар” манай бүх аймаг, сум, албан газруудын тамга босгосон араб бичигтэй болчихсон, тамга баригч нь  юу бичсэнийг нь уншиж чадахгүй сууж байна.Үүнийг л чухам хөгжлийн ухралт гэнэ биз дээ.Харин та нар үүнд огт санаа зовохгүй байна. Мэргэжлийнхээ ёс зүй, хүн чанараа хэдэн хиртэй цаасаар солих гэж байгаа хүмүүст энэ ч юун хамаа байх билээ.Товчоор, УИХ-д одоо ч сууж байгаа нэг банхайсан нөхөр, дунд сургуульд монгол бөхийн хичээл хүчээр оруулж  хэдэн харьсан бөхчүүдээ ажил, цалинтай болгочих санаатай байсан шиг  хулгайн араб бичгээр хоол олох гэсэн шинжлэх ухааны эсрэг, иргэддээ гай болсон  новшийн санаагаа орхиж, хийх ёстой  ажлаа хийцгээвэл ямар вэ. Харин Соёлын болон ГХЯ-ыхан кирилл, латин бичгийн эх болсон эртний грек бичиг, үсэг монголчуудын тамганаас үүдэлтэй гэдгийг Грекийн төр, засгаас албан ёсны тодорхойлолт авч, олон улсын дүрэм, журмынх нь дагуу UNESCO-д бүртгүүлчих. Ингэсэн цагт бидний бахархах үндэсний үзлийн жинхэнэ, бодит нэгэн жишээ шинээр бий болно.

Монголчуудын үндэсний үзлийн бас нэг бодит жишээ нь Өгөөдэй, Цагаадай, Бат хаадын хамтран  байгуулсан. “Чингисийн зам” хэмээх дэлхийн анхны хурдны зам юм. Чухамхүү энэ хурдны замын ачаар “Монголын хууль гурав хоногт эзэнт гүрнийхээ зах, хязгаарт хүрч очин хэрэгждэг” гэсэн үг гарсан билээ.

Гэтэл өнөөдөр энэхүү “Монголын хууль гурав хоногт” гэсэн үг ямар утгатай болчихоод байгаа билээ. Зөвлөлтийнхөн санаатайгаар Чингисийн замыг “Чингисийн далан” гэж газрын зурагт тэмдэглэсэн байдаг. Үндэсний үзлийн жинхэнэ, бодит жишээ тив дамнасан, дэлхийн  ууган хурдны зам болох Чингисийн замаа ч гэсэн цаг алдалгүй, ном ёсоор нь  UNESCO-д бүртгүүлье.

Өнөөдөр  Бүрэн эрхэт төлөөлөгч гэсэн утгагтай Амбан сайд-Аmbassador, Амбан сайдын яам-Embassy    гэсэн монгол үг, эцэг өвгөдөөс үүдэлтэй латин үсгээр бүх улсын Бүрэн эрхэт төлөөлөгчийн газрын хаяган дээр дурайж байна. Зөвлөлтийнхөн Амбан сайд гэсэн үгийг Элчин сайд болгон санаатай гуйвуулсан алдааг хурдхан засаж “Аmbassador”,“Embassy” хоёрыгоо ч цаг алдалгүй UNESCO-д бүртгүүлж үндэсний үзлээ өргөжүүлье. Мөн энэтхэгчүүдтэй нийлж, нэгэнт түүхийн шинжлэх ухаанаар батлагдсан зүйл болох, ертөнцийн долоон гайхамшгийн нэг Таж Махал бунханыг, Диваажингийн цэцэрлэг (Монголчуудаас хойш энэ цэцэрлэг устсан)-ийн хамт  монгол хаан хайрт хатандаа зориулан босгосон гэдгийг ч баталгаажуулъя. Яах гэж Соёлын яам шинээр бий болгож тэжээж байгаа билээ.

Хэрэв зохиогчийн эрхээ хамгаалж, манай өвгөдийн зохиосон араб бичгийг хулгайлж монгол бичиг болгосон гэж өнөөгийн арабчууд НҮБ-ийн конвенцийн дагуу олон улсын шүүхэд зарга мэдүүлж, манай улсад олон сая долларын торгууль  тавигдвал мөнгийг нь явсан Ерөнхийлөгч нараар хуваагаад төлүүлчихдэг юм гэхэд  олон улсад унасан Монголчуудын нэр төрийг хэн төлөх вэ гэж асуумаар байна.

Манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсан хойд америкийн индианчуудын овгууд зүс царай, хувцас хунараар бидэнтэй ямар адилхан болохыг болон бүр Хэрэйд нэртэй овог байна гэж нийтлэлдээ бичсэн байдаг. Эдгээр овгуудын шидмэсэн зангилаа чинь бидний анхны бичиг.Өнөөдөр ч эдгээр овгууд шил дээр овоо босгож нар зөв тойрч овоо дээр чулуу нэмдэг юм. 

Төр, засгийнхан маань  луйварчдыг танихгүй тархиа угаалгах тэнэг байж болоогүй яахав. Гол нь тэнэг гэдгээ дэлхий нийтэд зарлахаасаа өмнө амжаад алдаагаа засдаг байх нь чухал.

 

Монгол Улсын Шинжлэх ухаан, соёлын тэргүүний ажилтан Г.Амарсанаа

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419