Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээл дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүрчээ
"Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.0 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг Соёлын яаман дээр гардуулан өглөө" хэмээн бичжээ.