Халдварыг тархалтыг хумьж чадаагүй Японы Ерөнхий сайд огцрох уу?
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ сард болох намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн нь түүний бүрэн эрхийн хугацаа дуусч буйн дохио юм.Тэрбээр өмнөх ерөнхий сайд Шинзо Абэг огцорсны дараа энэ албан тушаалд томилогдоод нэг жил болж байгаа билээ.
Халдварын тархалтыг хумьж чадахгүй байгаатай холбоотойгоор түүний нэр хүнд бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм. Учир нь Япон улс халдварын гуравдугаар давлагаатай нүүр тулж, ихэнх муждаа онц байдал зарлаад байна. Тус улсад халдварын тохиолдол 1.5 саяыг давсан, вакцинжуулалтын түвшин хангалтгүй байна.
Сүгагийн Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга “Ерөнхий сайд Сүга халдварын эсрэг арга хэмжээндээ анхаарал хандуулахын тулд намын даргын сонгуульд өрсөлдөхгүй байхаар шийдвэрлэснээ парламентын хурал дээр зарлалаа. Үнэнийг хэлэхэд үүнийг би их гайхаж, харамсаж байна. Тэр энэ шийдвэрээ нухацтай бодсоны эцэст гаргасан гэдэгт итгэлтэй байна. Сүга хамгийн сайнаараа ажилласан” гэж AFP-д ярьжээ.
Либерал Ардчилсан намын даргын сунгаа есдүгээр сарын 29-нд болно. Тус нам парламентад олонх учир намын дарга Засгийн газрыг удирдана хэмээн олон нийт таамаглаж байна.
Өдгөө 72 настай Сүга Ёшихидэ гүзээлзгээний тариалан эрхэлдэг гэр бүлд төрсөн. Хамгийн анх 1987 онд Ёкохама хотын консулаар сонгогдон улс төрд орж ирж байв. Тийн 2005 онд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайдаар томилогдон ажилласан юм.
Эх сурвалж:BBC