Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3696 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1028 нь Улаанбаатарт,
- 2668 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас барлаа. Нийт нас баралт 957 боллоо.
Сүүлийн цагт 2644 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 17010 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 11026
- хүндэвтэр: 4430
- хүнд:1332
- нэн хүнд: 222 хүн байна.