Шинэ Зеландад хутгаар зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлджээ
Өнөөдөр Шинэ Зеландын Оклэнд хотын нэгэн супермаркетад хутгаар зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлдээд цагдаа нарт буудуулж алагджээ.
Дэлгүүрт үйлчлүүлж байсан зургаан хүнийг хутгалж шархдуулсныг эмнэлэгт хүргэснээс нэгийнх нь биеийн байдал маш хүнд, гурвынх нь хүндэвтэр байгаа бол хоёр нь хөнгөн шархдсан тухай албаныхан мэдээлсэн байна.
Халдлага эхэлснээс хойш нэг минутын дотор цагдаа нар террористийг буудан хөнөөжээ. Тухайн этгээд нь Шри Ланка улсаас 2011 онд дүрвэж ирсэн цагаач юм байна.
Исламын радикал үзлээсээ шалтгаалан тэрбээр 2016 оноос хойш хууль хүчний байгууллагын хатуу хяналтад байжээ.
Гэсэн хэдий ч ийм аюултай этгээдэд халдлага үйлдэх боломж гаргасанд Шинэ Зеландын хэвлэлүүд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
“Хэн нэгнийг долоо хоногийн 24 цагийн турш хянаж байсан ч үргэлж хажууд нь байх хэцүү. Манай ажилтнууд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд илүү их хохирол учруулахаас сэргийлж чадлаа” гэж Шинэ Зеландын цагдаагийн дарга Эндрью Костер хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.