Mu хувилбар “анхаарал татсан, аюултай” ангилалд ороогүй ч вакцины үр дүнгээс зайлсхийх чадвар өндөр байх магадлалтай байна
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэх үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинээр бүртгэгдээд байгаа MU мутацилагдсан хувилбарын талаар тайлбарлалаа.
Дельта хувилбарыг ДЭМБ "анхаарал татсан, аюултай" ангилалд оруулсан бол есдүгээр сарын 1-нд танилцуулсан Mu хувилбарыг тус ангилалд оруулаагүй байна. Гэвч энэхүү мутацилагдсан шинэ хувилбарт таван хувилбар бүртгэгдсэн бөгөөд вакцины үр дүнгээс зайлсхийх чадвар нэмэгдсэн байх магадлалтай гэж ДЭМБ үзэж байгааг тэрбээр хэллээ. Мөн халдварлах чадвар өндөр байх магадлалтай байна.
Зураг. Мутацилагдсан хувилбаруудын бүртгэгдсэн орнууд
Дельта хувилбар 141 оронд тархсан бол Mu хувилбар 43 оронд бүртгэгджээ. Судалгааны ажил эд өрнөж байгаа аж.