48:24
С.Жавхлан: Өнөөдөр хэрүүлтэй Ардчилсан Намаас гарч буйгаа зарлаж байна
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Намайг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэх ташаа мэдээлэл олон нийтийн дундтархаж байна. Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэж нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж Сүүлийн үед Ардчилсан Нам дотроо хагаралдаж хэрүүлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй байдаг. Хэрүүлтэй айлаас ямар шийдвэр гардаг билээ. Хэрүүлээ шийдэж чадахгүй байж улс орныг төвхнүүлэх бодлого гаргахад хэцүү. Иймээс миний зам зарчимд нийцэхгүй байгаа учир өнөөдөр Ардчилсан Намаас гарч буйгаа зарлаж байна" гэлээ.