Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3638 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 810 нь Улаанбаатарт,
- 2828 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр гурван хүн нас барж, нийт нас баралт 951 боллоо.
Сүүлийн цагт 2554 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.