Л.Энх-Амгалан: Би Монголын ард түмнээс хулгай хийсэн МҮИС-аас уучлалт гуйхгүй
"Ер нь энэ Монгол үндэсний их сургууль гэдэг бол Монгол Улсын их сургуультай адилхан нэрийг авснаар олон зуун мянган хүүхдүүдийн ирээдүйн боловсрол нь тодорхой эрсдэлүүд үүсгэсэн гэмт хэргийн шинжтэй зүйл гэж би харж байгаа.
Ер нь бол Монголын үндэсний их сургууль гэдэг бол Монголчуудын өмч, Монгол төрийн, Монголын ард түмний өмч. Хэн нэгэн хувийн компани хэсэг бүлэг нөхдүүд энэ нэрийг авч, өмчилж, энэ нэрээр бизнес хийх эрх тэр нөхдүүдэд байхгүй.
Үндсэндээ Монголын үндэсний их сургууль намайг шүүхэд өгөх гэж байгаа бол би бас үндэсний их сургуулийг буцааж өгөөд шүүхэд өгөөд шүүхээр энэ асуудлаа шийдүүлнэ.
Би уучлалт гуйхгүй шүү дээ надаас хулгай хийсэн хүнээс би яаж уучлалт гуйх вэ дээ." гэв.