48:24
Гааль дээр бараа гацаж, хомстол үүсч барилгын материалын үнэ тэнгэрт хадаж байна
Хилийн хориг, бараа материалын татан авалтын саатлаас үүдэн хиймэл хомстол үүсэж, улмаар бараа материалын үнэ хоёр дахин өсөөд байна. Ченжүүд болон иргэдийн хэлж буйгаар барилгын материалын үнэ өнгөрөгч долдугаар сараас эхлэн эрчтэй нэмэгдсэн гэх бөгөөд эрэлт их, нөөц хомс буйгаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг