Хэцүү өдрүүдийг даван туулахад туслах зургаан арга

Хэцүү өдрүүдийг даван туулахад туслах зургаан арга

Нью Йорк  их сургуулийн тархи судлалын профессор, “Good Anxiety: Harnessing the Power of the Most Misunderstood Emotion”  номын зохиогч Вэнди Сузуки сэтгэл зүйгээ хүчтэй, эерэг байлгахын тулд өдөр бүр хийх зургаан дасгалыг санал болгосныг “CNBC” сайтаас орчуулан хүргэж байна.

-Тархи судлалын лабораторитаа санаа зовнилын талаар судалгаа хийж эхлэх үедээ би өөрийгөө санаа зовнилд автсан хүн гэж нэг ч удаа бодож үзээгүй байлаа. Оюутнууд, найзууд, хамтран ажиллагсад маань өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ “Бууж өгөхөд бэлэн байна”, “Санаа зовнилтой байна”, “Бухимдаад байх юм”, “Анхаарал сарничихлаа” гэсэн үгсийг ашиглаж байгааг анзаарч эхэлсэн. Олон жилийн судалгааны эцэст түгшүүрээ даван туулах хамгийн шилдэг арга бол сэтгэл зүйгээ хүчтэй, бат бөх байлгахын төлөө тууштай зүтгэх юм гэдгийг олж мэдсэн. Тиймээс өөрийн сэтгэл зүйгээ хүчтэй байлгахын тулд өдөр бүр хийдэг зургаан дасгалаа хуваалцахаар шийдлээ.

1. Эерэг үр дүнг төсөөлөх

-Өдөр бүрийн эхэнд ба төгсгөлд бидний амьдралд том болоод жижиг гарцаагүй нөхцөл байдал учирч, түүндээ шаналан өдрийг гунигтай өнгөрүүлэх нь бий. “Би киноны шүүмжээ сайн бичиж чадах болов уу.Хүүхдүүд минь сургуульдаа хэр байгаа бол. Ажлын ярилцлага өгсөн газраас утсаар ярих болов уу” гэсэн олон төрлийн бодол бидний толгойд эргэлдэж байдаг. Ийм үед эдгээр асуудлын үр дүн болоод нөхцөл байдлыг тохиолдож болох хамгийн эерэг, хамгийн өөдрөгөөр нь төсөөлөх хэрэгтэй. Ингэснээр ажлын ярилцлагадаа тэнцээгүй тохиолдолд урам хугарах бус дараа дараагийн шинэ хүсэл мөрөөдлийг бүтээх боломжтой. Учир нь үр дүнг эерэгээр төсөөлөх үед бидний булчингууд аливаа асуудлыг эерэгээр хүлээн авч, шийдвэрлэх арга зам бидний тархинд шууд орж ирдэг.

2. Сөрөг мэдрэмж бүхэн муу биш

-Сорилттой тулгарах бүрт бидний тархины уян хатан байдал бодлоо өөрчилж ухаалаг шийдвэр гаргах, тайвширч сурах, нөхцөл байдлыг дахин үнэлэх боломжийг олгож байдаг. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөл  бүхэн муу биш гэдгийг өөртөө сануулах үед асуудлыг шийдвэрлэх амархан болдог. Тухайлбал, айдас нь өнгөрсөн алдааг эргэн сануулж, шийдвэртээ нухацтай хандах, алсын үр дүнг төсөөлөх, шинэ боломжийг олж харахад тусалдаг. Харин уйтгар гуниг нь хүрээлэн буй орчин, зан ааш, аливаа асуудалд хандах өнцгөө өөрчлөхөд тустай. Сэтгэлийн түгшүүр нь бидний зорилго болоод төлөвлөгөөгөө илүү бодитой, нарийн болгоход  ашигтай. Харин бухимдал төлөвлөсөн зүйлээ илүү сайн болгоход тустай гэдгийг санаарай. 

3. Шинэ чадварт суралцах

-Шинэ зүйл туршиж үзэх, цахим үйл ажиллагаанд оролцох, спорт клубүүдэд хамрагдах нь сэтгэл зүйд асар их эерэг нөлөөтэй. Эдгээр нь таньд мартагдашгүй, гайхалтай дурсамжийг бүтээж өгөхийн сацуу тархийг элдэв бодлоос чөлөөлж “хоосолдог”. Тухтай бүсээсээ гарч, өөр зүйл хийж үзэх нь тийм ч хэцүү биш.

4.  Харилцаа холбоогоо сайжруулах

-Хэн нэгнээс тусламж гуйх, гэр бүлийнхэн, найзуудтайгаа уулзах зэрэг  урам зориг өгөх харилцаа холбоонууд нь санаа зовнилыг бууруулаад зогсохгүй сөрөг сэтгэл хөдлөл ганцхан таньд тохиолдоггүй гэдгийг мэдрүүлдэг. Мөн бэрхшээлтэй, хэцүү өдрүүдэд таныг халамжлах хүн байгаа гэсэн итгэл үнэмшил нь сэтгэл санааг өөдрөг болгодог.

5.  Урам өгөх үгс бэлтгэх

-Өөрөө өөрийгөө өөдрөг, эерэг болгох зүйлсийг санаачил. Үүнийгээ заавал олон нийтэд хуваалцах шаардлагагүй. Өдрийн эхлэл болоод төгсгөлд өөрийн сэтгэл санааг дэмжих өдөр бүр хийдэг зүйлтэй болоорой. Энэ нь таньд урам зориг өгөх үгс ч байж болно.

6.  Байгальтай ойр бай

-Байгальд цагийг өнгөрүүлэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгааны тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Тодруулбал, байгальд, агаар салхинд гарах нь сэтгэл зүйг өөдрөг хүчтэй болгодог юм. Ингэхдээ заавал ой руу очих шаардлагагүй. Ойролцоох цэцэрлэгт хүрээлэн эсвэл чимээ багатай модоор хүрээлэгдсэн хүн багатай орчин ч байж болно. Шувуу болоод усны чимээ сонсох, байгалийг ажиглах, амьсгалаа чагнах нь биднийг амраадаг.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419