Нарциссист буюу өөрийгөө дөвийлгөх бие хүн
Нарциссист буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний эмгэгтэй хүний 2 төрөл:
[1] Grandiose narcissist: Бардам, их зантай, өөрийгөө маш сайнаар боддог, хэт нүүрэмгий, түрэмгий, бусдыг мөлждөг мөн үргэлж хэт ганган, хээнцэр байдлаар биеэ авч явдаг.
[2] Vulnerable narcissist: Хэт эмзэг, мэдрэмтгий бөгөөд өөрийн хамгаалалт өндөр. Шүүмжлэлд амархан эмзэглэдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж султай. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг ба бүтэлгүйтвэл нийгмээс өөрийгөө тусгаарладаг.
Энэ хоёр төрлийн аль аль нь ашиг хонжоо эрэлхийлэгч, хямсгар, их зантай байдаг байна.
Нарциссизм нь алдар нэр, амжилтын тухай байнга л ярьж, өөрийгөө хэт чухалчлан авч үзэн дөвийлгөж, өөрийгөө хэтрүүлэн үнэлж өөртэй нь онцгойлон харилцахыг шаарддаг, бусдын хүсэл мэдрэмжийг таньж ойлгох хүсэлгүй, бусдаар бишрүүлэх хэрэгцээ ихтэй, бусдыг ойлгож, өрөвдөх чадамж султай бие хүний эмгэгийг хэлнэ.
Шалтгаан нь бага насанд эцэг эх нь хүүхдийг хэт шүтэж эсхүл тахиж өсгөх, удамшлаар дамжсан зан чанар, шинжүүд болон зарим нэг тархины үйл ажиллагааны төвүүдийн доголдолоос үүсдэг аж.
The New Science of Narcissism, Campbell (2020)