ЭМЯ: Улаанбаатарт 912, хөдөө орон нутагт 2893 тохиолдол бүртгэгдлээ
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 912 нь Улаанбаатарт,
- 2893 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барж, нийт нас баралт 948 боллоо.
Сүүлийн цагт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.