Хойд Солонгос вакцин авахаас татгалзжээ
НҮБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгост нийлүүлсэн Хятадын Синовак үйлдвэрийн гурван сая тун вакциныг тус улсын засгийн газар хүлээж авахаас татгалзжээ.
Дэлхий даяар вакцины хомсдол үүсч байгаа тул дархлаажуулалтын хөтөлбөр нь тасалдаж нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад дээрх тунг шилжүүлэхийг хүссэн гэж дэлхийн хамтын нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.
Энэ нь тус улс вакцинаас татгалзсан анхны тохиолдол биш юм. Долдугаар сард "AstraZeneca"-ийн хоёр сая тунгаас татгалзсан бол ОХУ -ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост Спутник вакцинаа нийлүүлэхээр хэд хэдэн удаа санал тавьсан шийдтэй хариу сонсоогүй билээ.
Наймдугаар сарын 19-ний байдлаар Хойд Солонгост "Ковид-19"-ийн тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн ажилтнууд болон томуу төст өвчтэй хүмүүсийг оролцуулаад 37,291 хүнийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан гэж ДЭМБ долоо хоног тутмын нөхцөл байдлын тайландаа дурджээ.