Анас Хакани: Америкийн арми Афганистанд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан
Өчигдөр буюу 8-р сарын 31-нд, Хятадын CCTV-гийн Кабул дахь сэтгүүлч Кабулын нисэх онгоцны буудалд Талибаны дээд албан тушаалтнуудын нэг Анас Хаканигаас тусгай ярилцлага авчээ.
Энэ үеэр Хакани: "Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Талибан Афганистаны иргэдийг алж хороосон хэмээн Америкийн арми сөрөг мэдээлэл бэлтгэн цацаж ирсэн, үнэндээ Америкийн арми Афганистныг сүйтгэсэн юм.
Онгоцны буудал хэрхэн сүйтгэгдсэнийг бүгд харж байна. Америкийн арми ямар нөхцөл байдалд онгоцны буудлаас явсныг ч мэдэж байгаа.
Өнгөрсөн хорин жилд Талибанчуудыг жирийн иргэдийг хороож, хот сууриныг сүйтгэсэн хэмээн Америкчууд сөргөөр сурталчилж ирсэн нь худал гэдгийг дэлхийн улс орнууд мэдэж байх ёстой. Талибан Кабул хотод орсны дараа ямар ч хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаагүй. Бид онгоцны буудал эвдэгдэхгүй байгаасай гэж бодсон, учир нь энэ бол үндэсний тусгаар тогтнолын баталгаа, онгоц бол үндэсний баялаг. Харамсалтай нь Америкийн арми цэргээ татахдаа онгоц болон бусад тоног төхөөрөмжийг сүйтгэсэн байна. Талибанчууд зүгээр хараад суухгүй, онгоцны буудлын хэвийн үйл ажиллагааг сэргээж, үндэснийхээ ашиг сонирхлын төлөө зүтгэх болно" гэжээ.