ЭМЯ: Коронавирусийн 2740 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2740 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 527 нь Улаанбаатарт,
- 2213 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр ЗУРГААН хүн нас барлаа. Нийт нас баралт 937 боллоо.
Сүүлийн цагт 2287 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.