Төрийн өмчийн их, дээд сургуульд сурах оюутан төлбөрийн 50 хувиа төлөөд хичээлээ сонгоно
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “их, дээд сургуулиуд оюутныг хичээл сонголтоор барьцаалж ямар нэг асуудал үүсгэхгүй байх. Сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх”-ийг үүрэг болгосон талаараа мэдээлсэн. Тэгвэл энэ жил улсын их, дээд сургуульд сурах оюутан төлбөрийн 50 хувиа төлөөд хичээлээ сонгох боломжтойг албаныхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрөө хичээлийн нэг, хоёрдугаар улиралд хувааж өгөх боломжтой юм.