Вакцины ГУРАВ ДАХЬ тунд 500 орчим мянган хүн эхний бүлэгт хамрагдана
Манай улсын нийт хүн амын 64 хувь нь ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан. Гэсэн ч вакцин хийлгэснээс хойш удах тусам эсрэг биеийн титр буурч байгаа учраас дархлаа сэдээх нэмэлт тун хийх талаар ЭМ-ийн сайд С.Энхболд хэлсэн юм.
Тэгвэл 3 дахь тунд 500 орчим мянган хүн эхний бүлэгт хамрагдах юм. Үүнд 55-аас дээш насныхан, боловсролын салбарын ажилчид, хариу арга хэмжээний баг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд зэрэг багтах аж.