48:24
Дэлхий даяар тархаад байгаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөх юм. Хоорондоо харьцаж буй хоёр хүн аль аль нь амны хаалтаа зүүсэн бол халдвараас 90 хувь хамгаална гэж манай улсын ЭМЯ-аас мэдээлээд байгаа. Тэгвэл VI сараас хойш иргэдийн амралт зугаалга, баяр наадам эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутаг болоод хотын захаар маск зүүх иргэдийн хандлага багассан. Энэ нь халдвар тархах магадлал улам ихэсгэж байгааг иргэдийн сэтгэгдлээс харж болно.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг