Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хүнээс 2209 халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 438 нь Улаанбаатарт,
- 1771 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Нийт нас баралт 931 боллоо.
Сүүлийн цагт 1795 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 13570 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 8400
- хүндэвтэр:3930
- хүнд:1030
- нэн хүнд:210 хүн байна.