Э.Содномпилжээ 241 кг өргөж, паралимпын наадмын хүндийг өргөлтийн дээд амжилтыг шинэчиллээ
“Токио 2020” паралимпийн наадам зургаа дахь өдрөө хүндийг өргөлт спортын төрлөөр үргэлжилж байна. Тус төрлийн 107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж байна.
Тэрээр эхний оролдлогоор 241 кг захиалж амжилттай өргөж, паралимпийн наадмын хүндийг өргөлтийн дээд амжилтыг шинэчиллээ. Тиймээс тэрээр хоёр дахь оролдлогоороо 245 кг захиалсан байна.
Тэрээр өөрийн жингийн дэлхийн дээд амжиллтыг эзэмшдэг бөгөөд дэлхийн хошой аварга, Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын хүндийг өргөлтийн анхны тамирчин юм.