Хамгийн олон тохиолдол өнөөдөр илэрч, нас баралт найм болжээ
Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 285 сорьцноос 102, түргэвчилсэн оношлуурын 93 шинжилгээнээс 18, нийт 120 тохиолдол батлагдсан буюу нийт сорьцны 32 хувьд халдвар илэрчээ. Тодруулбал:
Хайрхан-1, Эрдэнэмандал-1, Ихтамир-7, Цэнхэр-2, Хотонт-7, Тариат-3, Өлзийт-4, Жаргалант-1, Өгийнуур-9, Өндөр-Улаан-4, Төвшрүүлэх-1, Эрдэнэбулган-80.
Батлагдсан нийт 3777 тохиолдолтой болов.
Өчигдөр 18 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Хангай 1, Өндөр-Улаан 2, Хайрхан 1, Өлзийт 4, Хашаат 1, Булган 1, Нэгдсэн эмнэлэг 8. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 22 эдгэрсэн.
Нийт 3777 тохиолдлын 3071 нь буюу 81,3% нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 8 /Өчигдөр Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 62 настай, эрэгтэй нас баржээ/
Эмчлүүлж байгаа 585: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 338: Ихтамир 16, Чулуут 4, Хангай 8, Тариат 22, Өндөр-Улаан 17, Эрдэнэмандал 7, Жаргалант 13, Цэцэрлэг 4, Хайрхан 4, Батцэнгэл 26, Өлзийт 8, Өгийнуур 6, Хашаат 10, Хотонт 6, Цэнхэр 23, Төвшрүүлэх 12, Булган 18, Цахир 5, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 127.
Биеийн байдал: Хөнгөн 302, хүндэвтэр 28, хүнд 7, маш хүнд 1.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлэгдэж байгаа 247:
Ар Мөнгөнчагнуур - 92, Ар Мөнхжин - 73, Ар Манал - 82
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 43
6-15 нас: 75
16-39 нас: 229
40-59 нас: 185
60-аас дээш: 53
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1556 /Урд өдрийнхөөс 107-оор нэмэгдсэн/
Аймгийн хэмжээнд 08.29-ний 00:00 цагийн байдлаар I тунд 59602, II тунд 54404 хүнийг дархлаажуулсан байна.
Эх сурвалж: Монцамэ.мн